-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-
Мэдээж хэрэг өнгөрсөн хугацаанд бид Google-ийн Ара төслийн олон зураг, бичлэг харж байсан. Гэхдээ Yezz Mobile-ийн бүтээсэн модулиуд бүхий яг ийм бодитой зургийг нэг ч хараагүй аж.
Харин Yezz-ийн загварууд тэдэнд дунд онцгойрно гэдэгт итгэж байна
Гэхдээ Google-ийн бүтээсэн загваруудыг харж байсны хувьд энэ хувилбар тийм ч гайхширмаар биш билээ. Хамгийн гол нь яг та энэ утсыг худалдан авсны дараа ямар харагдах вэ гэдэг нь чухал.
Энэ оны сүүлээр Пуэрто Рикод худалдаанд гарахаар болсон Ара утсанд зориулсан модулийг олон компани бүтээж байгаа. Харин Yezz-ийн загварууд тэдэнд дунд онцгойрно гэдэгт итгэж байна.
Компани ч энэ зах зээл дээр ноёлох сонирхолтой байгаа хэдий ч хэзээ, ямар үнээр модулиудаа худалдаанд гаргах тухай хэлсэнгүй. Ара утас нь нэг үндсэн хавтан, туслах модулиудаас бүрдэх бөгөөд модуль бүр өөрийн гэсэн зориулалттай.
Нэг нь зай хураагуур, нөгөө нь камер гэх мэтчилэн үргэлжлэх бөгөөд өнөөдөр зах зээл дээр байгаа утаснуудаас ялгаатай нь та утсаа “шинэчлэх”-ийн тулд цоо шинэ утас биш харин ганц хоёр модуль худалдан авахад хангалттай. Дээрээс нь та “товчтой утас барих уу, точтой утас барих уу” гэдгээ өөрөө сонгох юм.