-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-
Таны харж байгаа энэ бүтээгдэхүүн бол Acer-ийн цоо шинэ бугуйвч юм. “Liquad Lead+” гэх энэхүү бугуйвч бусад фитнес төхөөрөмжүүдээс нэг их ялгаагүй бөгөөд таны ухаалаг утас руу мэдээлэл дамжуулах аж.
Гэхдээ Bluetooth 4.0 сүлжээгээр утастай холбогдож IPX7 стандартын усны хамгаалалттай, цэнэг бага зарцуулдаг, олон өнгөний сонголттой гэсэн хэд хэдэн давуу талтай.
Таны хөдөлгөөн болон нойрыг хэмжиж, өдөрт хэчнээн калори шатааж байгааг илтгэх бөгөөд 1 инчийн OLED дэлгэц нь мэдрэгчтэй учир өөр ямар ч товчлуургүй юм байна.
Энэ сарын сүүлээр Европ, Ойрхи Дорнод, Африкт худалдаанд гарах энэ төхөөрөмж 88 ам. долларын үнэтэй. Хэдийгээр бусад төхөөрөмжөөс тийм ч онцгойроод байхгүй ч гэсэн бусадтай өрсөлдөхүйц үнэтэй гэдгээрээ онцлог юм.