Английн угсаа залгамжлагч ханхүү, Кембрижийн гүн Уильям БНХАУ-д айлчилж байна. Тэрбээр Английн хааны гэр бүлийн гишүүдийн дундаас сүүлийн гучин жилийн хугацаанд Хятадад айчилсан анхны хүн болж байна.
Ханхүү Уильямын айлчлал гурав хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тэрбээр Бээжин, Шанхай болон баруун өмнөд нутгийн Юньнань мужуудад тус тус айлчлах юм.
Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Мидллтон ирэх дөрөвдүгээр сард хоёр дахь хүүхдээ төрүүлэх учир биеийн байдлын улмаас ханхүүтэй хамт явж чадаагүй хэмээн Английн хэвлэлүүд мэдээллээ.
Айлчлалын хүрээн ханхүү Уильям БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхсан байна.
Ханхүү Уильямын айлчлал Хятад-Британийн харилцааг шинэ шатанд гаргахад тус болно гэж найдаж буйгаа БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас илэрхийлжээ.
Учир нь БНХАУ, Их Британийн харилцаа өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлсэн ардчиллыг дэмжигч Хонконгийн эсэргүүцлийн жагсаалын дараа таагүй болсон. Хятадын эрх баригчид тус жагсаалыг хууль бус үйлдэл хэмээн нэрлэж, жагсагчдыг тараан, гудамж талбай дахь хаалт, хашлагуудыг хураасан юм.
Их Британийн парламентын гишүүдийн зарим нь Хятадын уг үйлдлийг хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг гэж мэдэгдэж байв. Харин Хятадын эрх баригчид Хонконгод болж буй үйл явдал Хятадын дотоод хэрэг гэсэн юм.
Үүнээс гадна, хунтайж Чарльз Хятадын эрх баригчид салан тусгаарлагчид хэмээн нэрлэдэг Төвдүүдийг дэмжин удаа мэдэгдэл хийсэн нь хоёр орны харилцаанд нөлөөлжээ.
Эх сурвалж: РИА Новости