-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-
Өнгөрсөн нэгдүгээр сард CES үзэсгэлэнгийн үеэр “Ухаалаг хөдөлгөөний төлөвлөгөө” гэгчийг Форд компани танилцуулж байсан бөгөөд машин болон, цахилгаан дугуйны хослолоор тээврийн хэрэгслийг хялбарчлах болно гэж байв.
Таны зүрхний хэмнэлийг хэмжих бөгөөд хэмнэл нь түргэсэж эхэлмэгц дугуй таныг амрааж, өөрөө явж эхлэх аж
Тэгвэл тэд өнөөдөр “Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга” дээр жинхэнэ дугуй танилцууллаа. Эвхэгддэг Mode:Me болон арай том хэмжээтэй Mode:Pro гэх дугуйнуудыг тэд туршиж эхэлжээ.
200 ваттын чадалтай хөдөлгүүртэй 9 ампер цагийн багтаамжтай зай хураагууртай бөгөөд 25 км/цаг хүртэл хурдалж болох аж. Энэ хоёроос гадна Форд iPhone 6 утсанд зориулсан Mod:Link гэх аппликейшнээ танилцуулсан юм.
Одоогоор зөвхөн iOS үйлдлийн системд зориулсан энэ аппликейшн таны явах чигийг тогтоогоод зогсохгүй дугуйнд хэрэгтэй мэдээллийг дамжуулах аж. Жишээ нь тухайн хэсэгт дугуйн зам хаагуур явдаг гэдгийг олж тогтоох бол бариулыг чичиргэж танд эргэх дохио өгнө.
Дээрээс нь дугуйны дохионы гэрлийг автоматаар асааж чадах юм байна. Хамгийн сонирхолтой нь таны зүрхний хэмнэлийг хэмжих бөгөөд хэмнэл нь түргэсэж эхэлмэгц дугуй таныг амрааж, өөрөө явж эхлэх аж.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 25 хотод туршилтаар ашиглаж байгаа энэхүү бүтээгдэхүүн хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа юм. Харин Пало Алто болон Европын зарим хотуудад энэхүү дугуйны тогтолцоо тээврийн хэрэгслийг хэрхэн орлож болох талаар судалгаа явуулж байгаа аж.
Ингэснээр ирээдүйд бүгд хоорондоо холбогдсон тээврийн хэрэгслүүд замын нөхцөл байдал, түгжрэл зэрэгт үндэслэн таныг дугуйгаар, машинаар, автобусаар, галт тэргээр алинаар нь явах хэрэгтэйг хэлж өгөх юм байна.