“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс 16 дахь удаагаа дэлхийн тэргүүн баянаар тодорлоо.
Түүний нийт хөрөнгө өнгөрсөн онд 79 тэрбум ам.доллар болж гурван тэрбум ам.доллараар өссөнөөр “Forbes” сэтгүүлээс жил бүр танилцуулдаг жагсаалтыг дахин манлайллаа.
Тэрбээр “Microsoft” компанид эзэмшдэг хувьцааныхаа гуравны нэгийг хандивласан ч хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Түүнчлэн судлаачид Билл Гэйтс ихэнх цаг заваа хандивын ажилд зориулах болсон ба нийт 29.5 тэрбум ам.долларыг буяны үйлст зарцуулаад байгааг онцоллоо.
Харин жагсаалтын хоёрдугаарт Мексикийн бизнесмэн Карлос Слим 77.1 тэрбум ам.долларын хөрөнгөөр бичигджээ. “Forbes”-ийн тодорхойлсон 1826 чинээлэг эрхмийн нийт хөрөнгө 7.05 их наяд ам.доллараар үнэлэгдэж байна.