Английн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монголд хүрэлцэн иржээ. Тэрбээр өчигдөр Төрийн ордонд зочилж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан гэнэ. Уулзалт хаалттай болсон бөгөөд тодорхой хэмжээнд нууцалсныг эх сурвалж дуулгалаа.
Тони Блэйр өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдтой уулзахаар товложээ. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа С.Батболд түүнд хамтран ажиллах санал тавьж, зөвлөгөө авдаг байсан аж. Тони Блэйр одоогоос хоёр жилийн өмнө Монголд зочилж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нартай уулзсан удаатай.
Түүний “чимээгүй айлчлал” ихээхэн анхаарал татаж байна. Гэвч одоогоор ямар зорилго өвөртлөн Монголд газардсан нь тодорхойгүй байгаа юм.
Т.Бат