МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирэхэд улс төр бужигнадаг, нэг хэсэг хүн сандардаг уламжлал тогтжээ. Цагаан сараар аав, ээждээ золгохоор ирсэн эрхэмтэй холбогдох ээлжит сенсаац өнгөрсөн долоо хоногт боллоо.
Бөхийн өргөөнд гэнэт морилсон түүнрүү Төрийн тэргүүн хэрхэн цочир харц илгээснийг харуулсан зураг баярын өдрүүдэд цахим ертөнцөөр тарсан. Тэгэхэд л улс төр доргих шинжтэй байсан юмдаг. Тэр ёсоор ч болов. Хоёрдугаар сарын 26-нд АТГ-ын хоёр ажилтан Н.Энхбаярыг түр саатуулж, байцаалт авахыг хүссэн байна. Ямар хэрэгт сэжиглэж буйгаа тодорхой тайлбарлаагүй гэх. Энэ тухай мэдээллийг сошиал орчныхон бага зэрэг давслаад тэр дор нь цацаж орхисон.
Яг юу болоод өнгөрсөн тухай МАХН-ынхан ч, мань эр ч өөрөө тайлбар хийлээ. Өмгөөлөгчтэйгөө ярилцаж, ямар хэргээр сэжиглэж буйг нь мэдэж байж хариу өгөх юм байна. Хөндлөнгөөс энэ бүхнийг харж суугаа энгийн иргэдэд бол тэр үнэхээр үйлийн үртэй хүн. Хөөгөөд, хавчаад байхад л “Улс төр, би чамд үнэн сэтгэлээсээ хайртай” гээд зүтгээд байгаа нь гайхмаар.
Уг нь тэр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашаад үзчихсэн. Одоо түүнд өгсөх газар үгүй. Тэгээд яагаад яваад өгчихгүй, амиа ч үл хайрлан зууралдаад байна вэ. Энэ нь анхаарал татна.
АМИНААС ҮНЭТЭЙ ЭРХ АШИГ
2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг хүмүүс мартаагүй. Тэр шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэрээс нь баривчилсан үйл явц “бор оймсны” гэх хошин нэршилтэй болтлоо олон нийтийн ой санамжид үлдсэн юм. Сонгуульд Н.Энхбаяр МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар нэр дэвших нь, тэгээд сонгогдох нь бараг л тодорхой байсан.
Хууль, хүчнийхэн баривчлах ажиллагаа явуулахдаа бүдүүлэг алдаа гаргасныг, хэт сүржин хандсаныг Н.Энхбаяр өөртөө тун ч ашигтайгаар эргүүлж, эерэг, үнэгүй сурталчилгаа болгож чадсан юм. Тэр түрүүлж сонсоод намынхнаа, хэвлэлийнхнийг дуудчихсан хүлээж байсан билээ. Монгол төрийн хамаг өндөр албан тушаалыг хашсан энэ эрхмийг ямар ч гэмгүй байхад гурван шатны шүүх хоёр жил зургаан сарын ял оноохгүй нь мэдээж. Түүнд буруу байсан.
Гэхдээ монголчууд хийсэн хэргийг нь үл анхааран зөвхөн түүнийг олны хүчээр, гутлыг нь өмсүүлэлгүй дамжилж авч явсанд л дургүйцсэн. Зөвхөн үүнийх нь төлөө өмгөөлж, саналаа өгснөөр “Шударга ёс” эвсэл парламентад 11 суудал авч чадсан түүхтэй. Хэрэг явдал намжсаны дараа буюу 2013 оны наймдугаар сард Ерөнхийлөгч түүнд уучлал үзүүлэв.
Ингээд тэр БНСУ-ыг зорьж, одоо болтол эмчлүүлж байгаа. Олон хоног ухаан нь орж гартлаа өлсгөлөн зарласан учраас эд, эс үхэжсэн, одоо ч сэргэж дуусаагүй байгааг өөрөө ярьсан байна лээ.
Хамгийн сонирхолтой нь, уучлал үзүүлснээс яг жилийн дараа, 2014 оны наймдугаар сард Н.Энхбаярт ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тухайн үед МАХН-ын дарга Монголд байгаагүй учраас хэргийг түр хойшлуулсан. Харин сая ирэхэд нь “хувьсгалын тохироо” бүрджээ.
АТГ-ынхан түүнээс байцаалт авахыг хүссэн шалтгаан үүнтэй холбогдож байна. Дахиад яллах байсан юм бол уучлал үзүүлсний хэрэг бий юү. Н.Энхбаяр ер нь яачихсан хүн юм. Яагаад түүнийг улс төрөөс явуулах гэж ингэтэл хүч гаргана вэ. 2012 онд болсон үйл явдлын дараа баргийн аавын хүүгийн ханд дарагдахаар байсан. Гэвч Н.Энхбаяр хаширсангүй, бууж өгсөнгүй.
Өөрөө УИХ-ын гишүүн болж чадаагүй ч тэнд суугаа “хүүхэлдэй”-нүүдээ БНСУ-аас удирдсаар яваа. Үүнийх нь “үр шим” улс төрд үе үе харагддаг. Тэр ямартай ч эдүгээ төрийн эрхэнд байгаа хэсэг хүний зүрхэнд шар ус хуруулдаг “мангаа” аж. Тэднийг улс төрөөс арчих мэдээлэл түүнд байдаг болов уу. Гэхдээ төрийн өндөр албан тушаал, эрх мэдэлгүйгээр үүнийг нь дэлгэх боломжгүй.
Амиа үл хайрлан, амьдралаа золин байж улс төртэй зууралдаад байгааг нь үүнээс өөрөөр тайлбарлах аргагүй. “Монголд ирвэл баривчилна шүү” гэсэн нөхөрсөг сануулгыг хэн нэгэн өгөөд байхад зөрж ирэх зориг байгаа нь түүнд урдаа барих ямар нэг хамгаалалт байдгийг батална. Хэвлэлд өгсөн тайлбартаа МАХН-ын дарга “Би хэнд ч өс хонзон санаагүй” гэдгээ хэдэнтээ давтсан байх юм. Эндээс харин ч эсрэгээр “2012 онд болсон явдлын хариуг авна шүү” гэсэн санаа цухалзав биш үү.
МАХН-ЫН БАЙР ТОЙРСОН ХЭРЭГ
Тэр байнга л нэг байшин савтай холбогдох “үйлтэй” нэгэн аж. Өмнө нь хэвлэх үйлдвэрийн, одоо намынх нь байртай холбоотой хэрэг босож ирж байна. Одоо түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх зүйл ангиар хэрэг үүсгээд буй. АНУ-ын иргэн Гинсбург шүүхэд түүнтэй холбоотой гомдол гаргажээ.
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Империал гоулд” ХХК-ийн өмчлөлийн байрыг худалдан авахдаа залилан мэхэлсэн гэж дээрх иргэн үзэж буй гэнэ. Харин МАХН-ын дарга өөрөө “Намаа байртай болгох зорилгоор би хэлэлцээ хийж, дүүгийнхээ компаниас 500 мянган доллар гаргуулан худалдан авсан. Тэр гаднын хүмүүс намайг Ерөнхийлөгч байхад Монголд казино байгуулах хүсэлт тавьж байсан ч дэмжээгүй. Тиймээс “Одоо энэ хүсэлтийг минь дэмжээч” гэхэд нь сонгуулийн дараа ярилцъя гэсэн. Гэвч сонгуулийн дараа би шоронд орсон” гэсэн тайлбар хийжээ.
Үүний дараа нөгөө хүмүүс 500 мянган доллараар зарсан саналаасаа буцаж, “Өөр хүмүүс 3.5 сая доллараар авъя гэж байна” гэсэн гэх. Нэг талын тайлбараар бол казино байгуулахыг нь дэмжээгүйд гаднынхан “гомдсон” бололтой. Бас байшин савны хэрэг тохдог хоцрогдсон аргаа болиоч, цэвэр улс төр хийе хэмээн сануулсан байна лээ. Үүний учрыг хуулийн байгууллага шалгаад тогтоох биз ээ.
Юутай ч Н.Энхбаяраас АТГ байцаалт авахыг хүссэн нь ирэх өдрүүдэд өрнөх “гоё” үйл явдлын ердөө эхлэл. 2012 онд өгсөн хатуухан сануулгад нь Н.Энхбаяр сөгдөөгүй, “цор цор” хийсээр байгаа. Түүний улс төрд өгсөн үнэн хайр хувиршгүй аж. 2016 оны сонгууль хаяанд ирсэн учраас одоо мятрашгүй, улс төрд “дурласан” түүний эсрэг “сөрөг ажиллагаа” эхэлжээ.
С.Туул