-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-
Испанийн Барселон хотноо зохиогдож байгаа “Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга” дээр LG компани олон шинэ бүтээгдэхүүн танилцууллаа. Тэд хоёр зүүдэг төхөөрөмж болон Андроид утасны цуглуулга дэлгэсэн юм.
Харин үүнээс арай өөр нэг хувилбар болох LTE сүлжээ бүхий загвар нь өөртөө микрофон, чанга яригч агуулжээ
Хоёр долоо хоногийн өмнө анх Андроид үйлдлийн системтэй “Urbane” гэх цагны тухай яригдаж байсан билээ. LG-ийн Андроидод суурилсан гурав дахь цаг энэ болов. Ерөнхийдөө харагдах байдлаараа өмнөх цаг болох G Watch R-тай төстэй энэ цаг олон зүйлээрээ ижилхэн аж.
1,3 инчийн P-OLED дэлгэц, 320 х 320 пиксел нягтрал, Qualcomm Snapdragon 400 1.2GHz-ийн дөрвөн цөмт процессор, 4GB санах ой, 512MB RAM гээд олон зүйлээрээ ижилхэн. Тэр ч бүү хэл яг адилхан хоёр өдөр цэнэгээ барьдаг юм байна.
Харин үүнээс арай өөр нэг хувилбар болох LTE сүлжээ бүхий загвар нь өөртөө микрофон, чанга яригч агуулжээ. Тийм ч учраас хэрэглэгч энэ цагны тусламжтай утсаар ярьж болно. Баруун талдаа гурван товчтой энэ цаг харин Андроид үйлдлийн системгүй. Харин LG-ийн өөрсдийнх нь WebOS суужээ.
Процессор, санах ойны хувьд нөгөө загвартай ижилхэн ч RAM нь 1GB бөгөөд NFC дэмждэг. Түүнчлэн 700mAh батарейний ачаар овоо хэдэн өдөр цэнэгээ барина. Urbane цаг энэ оны хоёрдугаар улиралд худалдаанд гарах бөгөөд үнэ нь тодорхойгүй үлджээ.
G Watch R 300 ам. долларын үнэтэй зарагдаж байгаагаас үзэхэд Urbane болон LTE сүлжээтэй хоёр цаг илүү үнэтэй байх болов уу.
ДӨРВИЙН ДӨРВӨН УТАС
Хоёр төрлийн ухаалаг цагаас гадна LG дөрвөн шинэ утас авч ирээд, танилцуулав. Үүнээс гадна хоёр сарын өмнө CES дээр танилцуулсан G Flex 2 утсаа авч ирсэн байлаа.
Энэ дөрвөн утас ирэх сараас Европ болон Америкт худалдаанд гарна
Харин дөрвөн шинэ утас нь LG-ийн арай хуучны загвар болох G3-тай төстэй бөгөөд 250 ам. доллароос бага үнээр зарагдах аж. Magna, Spirit, Leon, Joy гэж нэрлэсэн эдгээр утаснууд бүгд LTE сүлжээ дэмжиж, Андроид 5,0 үйлдлийн системтэй байх юм байна.
Бүх утас батарей нь салдаг, хуванцар гадаргуутай аж. Эдгээрийн дундаас Magna хамгийн том нь бөгөөд 5,0 инчийн дэлгэцтэй 1280 х 720 пикселийн 294 цэгийн нягтралтай, 2540mAh батарейтэй.
Харин Spirit нь арай жижиг хэмжээтэй гэхдээ 1280 х 720 пикселийн 312 цэгийн нягтралтай, 2100mAh батарейтай юм байна. Magna болон Spirit утаснууд аль аль нь HD нумарсан дэлгэцтэй хэдий ч Flex –тэй адил биш аж.
Энэ хоёр утас 1,2GHz-ийн процессор, 1GB RAM, 8GB дотоод санах ой, 8 мегапикселийн камертай.
Тэгвэл Leon болон Joy хоёр утасны тухайд. Leon нь 4,5 инчийн FWVGA дэлгэцтэй 220 цэгийн нягтралтай, 1900mAh батарейтай. Харин Joy загвар нь 4,0 инчийн WVGA дэлгэцтэй 800 х 480 пикселийн 233 цэгийн нягтралтай 1900mAh батарейтай.
Гэхдээ хаана зарагдаж байгаагаас шалтгаалан 1,2GHz-ийн хоёр цөмт процессор, 512MB RAM, 4GB санах ойтой эсвэл дөрвөн цөмт процессор 1GB RAM, 8GB санах ойтой байх юм байна. Үндсэн камер нь 5 мегапиксел бол урд талын камер нь VGA.
Энэ дөрвөн утас ирэх сараас Европ болон Америкт худалдаанд гарна.