Манай улсад түнхний эмгэг түгээмэл байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд түнхний дутуу хөгжилтэй хүүхэд төрөх нь олширсон болохыг эмнэлгийн байгууллагынхан хэлдэг. Ийм төрлийн эмгэгийг усан спортын аргаар эмчлэх нь үр дүнтэй ч манай улсад эмчилгээний үйлчилгээ үзүүлдэг усан спортын төв байдаггүй аж.
Тэгвэл Баянгол дүүргийн Усан спортын төв түнхний эмгэгтэй хүүхдүүдийг сургалтандаа хамруулахаар болжээ. Нээгдээд удаагүй ч түнхний дутуу хөгжилтэй болон мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээг эмчийн заалтаар таван хүүхдэд явуулахад мэдэгдэхүйц эерэг үр дүн гарсан байна.
Тухайлбал, суудлаасаа босч чаддаггүй хүүхэд өөрөө босоод гүйдэг болсон гэнэ. Түнхний эмгэгтэй хүүхдийн нөхөн сэргээх эмчилгээний үнэ төлбөрийн талаар Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн менежер Б.Амарбаяраас тодруулахад:
-Түнхний эмгэгтэй хүүхдийг сургалтанд хамруулахад эмчийн хяналтан доор тусгай багш ажиллаж илүү хөдөлмөр орно. Гэхдээ манай төв үндсэн үнээрээ үйлчилгээ үзүүлнэ. Манай төвийн нэг сарын усан спорт сургалтын үндсэн үнэ том хүн 96 мянга, хүүхэд 66 мянган төгрөг байдаг. Усан бассейнтэй хувийн эмнэлгүүдийн ханшаас хэд дахин хямд үнэ л дээ. Усан спорт эмчилгээг хэрхэн хэнд явуулж болох вэ гэдгийг судлах ажлын хэсгийг дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран байгуулаад байна. Учир нь түнхний эмгэг нь дотроо олон янз байдаг. Мэс заслын дараа нөхөн сэргээх зорилгоор явж болно. Мөн дутуу хөгжлийг эмчлэхийн тулд хөлийг дэлгэсэн байрлалд байлгах протез хэрэглэдэг хүүхэд гэхэд мэлхий сэлэлтээр хичээллэх юм бол тэр нь протезноос илүү үр дүнтэй физик эмчилгээ болдог юм байна. Цаашлаад энэ онд дүүргийнхээ 23 хороо тус бүрээс түнхний эмгэгтэй нэг хүүхэд сонгон үнэ төлбөргүй хамруулах бодолтой байна. Мэдээж усан спортоор хичээллэх тухай эмчийн заавар зөвлөгөөтэй хүүхдийг сонгоно” гэв.
Энэхүү усан спортын төв нь дөрөвдүгээр хорооллын Гэмтлийн эмнэлэг орох дунд зам дагуу байрладаг юм.