2015 он гарсаар 17 орны Төв банк бодлогын хүүгээ бууруулаад байна. Нэгдүгээр сарын 1-нд Узбекистаны Төв банкаас эхэлсэн энэхүү хөдөлгөөнд хамгийн сүүлд БНХАУ-ын Төв банк нэгдэж, хүүгийн түвшнээ бууруулсан 17 дахь банк боллоо.
Эдийн засагчдын таамгаар энэ долоо хоногийн төгсгөл гэхэд жагсаалтад Польшийн Төв банк нэмэгдэх магадлал өндөр байна. Түүнчлэн сарын эцэст Норвеги, Унгар, Тайландын Төв банк бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байгааг онцоллоо.
Хүүгийн түвшнээс гадна бас нэгэн анхаарлын төвд байгаа мэдээллээс дурдахад Европын Төв банк 1.2 их наяд ам.долларын бонд худалдаж авах хөтөлбөрөө эхлүүлэх төлөвтэй байна.
Гэхдээ “Bank of America”-ийн судлаачид бодлогын хүүг бууруулах хөдөлгөөн энэ оны дунд үеэс намжина гэж дүгнэжээ. Судлаачдын тооцооллоор дефляцийн эрсдэл буурч, нэг баррель газрын тосны ханш 60 ам.долларт хадгалагдсанаар дэлхийн эдийн засаг тогтворжих юм байна.
Харин “JPMorgan” -ийн зүгээс Холбооны Нөөцийн банк зургадугаар сард бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр олон улсыг хамарсан мөнгөний зөөлөн бодлогод цэг тавина гэж үзжээ.Монгол Улсын хувьд Төв банк энэ оны нэгдүгээр сард бодлогын хүүгээ 13 хувь болгож өсгөөд байна.