Номын хорхойтнууддаа зориулан Интерном дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг танилцуулдаг уламжлалтай.
Ширээний дараагийн номоо хараахан сонгоогүй бол өнгөрөгч долоо хоног тодруулбал, хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 1-ний хооронд хэний ямар бүтээл борлуулалтаараа тэргүүлснийг дараах мэдээллээс сонирхоорой.
1. 100 жилийн ганцаардал – Г.Маркес
Худалдаанд гарсан цагаасаа борлуулалтаараа тэргүүлсэн номын нэг бол “100 жилийн ганцаардал”. Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман юм.
2. Судасны чимээ – Г.Аюурзана
"Судасны чимээ" романд Монгол үндэстний соёлын онцгой өв болсон уламжлалт бариа засал, эм эмнэлгийн сэдвийг орчин цагийн амьдралтай уялдуулж, хувь тавилан, учир шалтгаан, эрт эдүгээгийн сэтгэлгээний харилцан шүтэлцээ зэрэг ойлголт өнөөгийн хүний сэтгэлзүйд хэрхэн тусч буйг харуулжээ.
3. Хорлоогийн Чойбалсан I-II (Түүхэн эрхмүүдийн цадиг) – Баабар
Хорлоогийн Чойбалсан хэмээх энэ бүтээл нь Чойбалсангийн намтраар дамжуулан өгүүлэх XX зууны монголын эхний 50 жилийн түүх болон бичигдэх учиртай. Энэ үе нь монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлийн баатарлаг, бас эмгэнэлт түүх юм. Энэ түүхэн зурвас үеийн хамгийн урт хугацаанд голлон тоглогч нь Чойбалсан байсан. Ерөөс Чойбалсангүйгээр өнөөгийн бие даасан тусгаар тогтносон Монгол улсыг төсөөлөхөд нэн бэрх юм.
4. Сорхугтани – Б.Сарантуяа
Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ.
5. Чонон сүлд – З.Рун
Энэ номонд эгэл жирийн амьдралын өгүүлэмж, хүн байгалийн хүйн холбоо, амьтан хайрлах ухаан, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах монгол ухаан, малчин хүн чоно хэмээх араатныг агнаж авлахын зэрэгцээ, хэрхэн найзалж нөхөрлөж чаддаг тухай, энэ амьтныг бишрэн шүтэж сүлдлэн дээдэлж, зэрэгцэн оршиж амьдардаг тал нутгийнхны өдөр тутмын хэмнэлт амьдрал, амьдрах арга ухааныг дүрслэн гаргажээ.
6. Fifty Shades Darker, II (Fifty Shades)
Бие хаа царай зүс сайтай хэдий ч ад зэтгэрт толгойгоо мэдүүлсэн залуухан бизнесмэний нууц, жигтэй таашаалаас эмээхдээ Анастасия Стийл бүсгүй харилцаагаа тасалж, Сиэтл хэвлэлийн компанид ажилд оржээ. Гэвч Крисченийг хүсэмжлэх сэтгэл нь номхорсонгүй, өглөө бүр түүнийг бодож сэрдэг бүсгүй Крисченийг уулзах санал тавихад татгалзаж чадсангүй. Тэдний гал халуун, дотно харилцаа гүнзгийрэх тусам Ана бүсгүй хайртай залуугийнхаа гунигт хүүхэд насных нь тухай олж мэддэг. Крисчен өөрийн доторх ад зэтгэртэй тэмцэлдэж байх зуур, өмнө нь түүнтэй учирсан нэг эмэгтэйн уур хилэн атаа хорсолтой Ана ч мөн тулгарч эргэлзэхэд хүрнэ. Улмаар Ана амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргах болно.
7. Амралтын өдрийн шуудан
Бидэнд өөрөө өөртэйгөө эсвэл хэн нэгэнтэй санал бодлоо солилцож алхам бүртээ амьдралыг танин мэдэх хэрэгцээ хэзээд байдаг. Тиймээс ухаарал шингээн чамд “хаягласан” 52 ширхэг шууданг бүтэн жилийн турш, долоо хоног бүрийн амралтын өдрөөр нэг нэгээр нь задалж уншихад зориулан энэхүү номонд багтаалаа. Захидал бүр эерэгээр харах өнцөг, амьдралын хэв маяг, хүсэл мөрөөдөл, өөрийгөө ойлгох тухай 52 өөр сэдвээр бичигдсэн байгаа. Энэ ном амьдралын үнэт зарчмуудаа тодорхойлох хамгийн чухал нэг жилд сайн хань, сайн багш, сайн анд нөхөр байх болно.
8. Кенгуру 2009-2014: III-IV анги (Олон улсын математикийн уралдаан)
"Кенгуру" олон улсын математикийн уралдаан нь 2009 оноос эхлэн Монгол улсад албан ёсоор зохион байгуулагдаж, жилээс жилд хүрээгээ тэлэн оролцогчдын тоо нэмэгдсээр байна. Олон оролцогч, тэдний эцэг эх, халамжлан хүмүүжүүлэгчид, багш нараас уралдааны тухай мэдээлэл болон уралдаанд хүүхдүүдийг бэлтгэх эх хэл дээрх ном, гарын авлага гаргах хүсэлтийн дагуу энэхүү товхимлыг гаргасан байна. Товхимол нь "Кенгуру" олон улсын математикийн уралдааны 2009-2014 оны сэдэв, хариу, "Кенгуру" уралдааны талаархи нийтлэг асуултуудын хариу гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
9. Бизнес
Амжилттай брэндийг хэрхэн бүтээх вэ? Юу агуу бизнесийн манлайлагчийг төрүүлдэг вэ? Яагаад зарим компаниуд өсөн дэвжиж байхад нөгөө хэсэг нь дампуурдаг вэ? Түүхийн туршид бизнесийн ухааны мэргэжилтнүүд бизнес ертөнцийг тодорхойлох олон санаа, шийдлийг дэвшүүлжээ. Энгийн хэлээр бичигдсэн Бизнесийн ном танд бизнесийн сэтгэлгээг мэргэжлийн үг хэллэгээс ангид, бизнесийн онолын ээдрээг алхам алхмаар зурагласан диаграмаар тайлбарлах бөгөөд сонирхолтой зураг, оновчтой үгс нь дэлхий дахины зах зээлийн тухай ойлголтыг хялбархнаар ойлгуулна.
10. Тасдаж үл болох сарнай – Б.Эрхэмбаяр
Хүний амьдрал хайраас эхтэй шиг уншигч таны гар дээр хүргэж буй “Тасдаж үл болох сарнай” ном хайрын олон өнгийг танд хүргэх болно.