2015 оны 3 дугаар сарын 3 - Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Цахилгаан холбооны сүлжээнд холбогдох, сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам”-ын дагуу Мобиком Корпораци нь Монголын Цахилгаан Холбоо ХК-тай (МЦХ ХК) 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс харилцан холболтын гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.
Уг гэрээний дагуу МЦХ ХК-ийн холбох шугамаар дамжин, манай компанийн сүлжээнд орж буй Иргэний нисэхийн ерөнхий газрын 11-28хххх дугаарлалтын харилцан холболтын төлбөрийг МЦХ ХК төлөх үүрэгтэй боловч одоог хүртэл төлбөрөө төлөөгүйн улмаас Мобиком Корпораци дээр их хэмжээний авлага үүсээд байгаа бөгөөд уг авлага цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.
Иймд “Цахилгаан холбооны сүлжээнд холбогдох, сүлжээ хоорондын харилцан холболтын ерөнхий журам” болон тус хоёр байгууллагын хооронд байгуулсан харилцан холболтын гэрээнд заасны дагуу уг харилцан холболтын 11-28ХХХХ дугаараас Мобикомын хэрэглэгч рүү орох яриаг 2015 оны 03-р сарын 07-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар буюу МЦХ ХК өрөө барагдуулж дуустал хязгаарлах шийдвэр гарсныг дээр дурдсан журмын 11.4.3.11-д заасны дагуу үүгээр мэдэгдэж байна.
Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд 11-28ХХХХ дугаарлалт бүхий яриаг Мобикомын сүлжээнд хүлээн авах боломжгүй байх боловч Мобикомын хэрэглэгчид 11-28ХХХХ дугаар луу залгах холболт хязгаарлагдахгүй хэвээрээ байна.
Мобиком Корпораци ХХК