Япон улсын мөнгөний нийлүүлэлт хоёрдугаар сард жилийн дүнгээрээ 36.7 хувиар өсч, 275.26 их наяд иенд хүрсэн гэж тус улсын Төв банкнаас мэдээллээ. Энэ нь 34.3 хувиар өснө гэсэн шинжээчдийн таамгаас давсан дүн болжээ.
Тус улсын эргэлтэд байгаа мөнгөн дэвсгэртийн хэмжээ 2013 оны мөн үетэй харьцуулахад 3.7 хувиар өссөн бол зоосон мөнгө 0.8 хувиар нэмэгдээд байгаа юм. Үүнээс гадна тус банк дефляцийн эрсдлийг бууруулахын тулд 2015 оны эцэст мөнгөний нийлүүлэлтээ 355 их наяд иенд хүргэхээр зорилт тавиад байна.
Түүнчлэн япончуудын цалингийн бодит орлого буурсаар байгааг тус улсын Хөдөлмөрийн яамны тайланд онцолжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард ту улсын иргэдийн цалингийн орлого жилийн дүнгээрээ 1.3 хувиар өссөн ч бодит орлого 1.5 хувиар агшсан дүнтэй гарчээ.
Энэ нь худалдааны татварын нөлөө одоог хүртэл байсаар байгааг илтгэсэн үзүүлэлт болсныг эдийн засагчид онцолж байна.