Ийм нэртэй нийтлэлийг http://www.ftseglobalmarkets.com/ цахим хуудсанд нийтэлжээ. ХБНГУ-ын томоохон банкуудын нэг болох Коммерзбанк Төв Азийн орнууд болон Монголын эдийн засийн хэтийн төлвийг өөдрөгөөр харж байна. Дашрамд хэлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2-4-ний өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийж байгаа юм.
Ингээд нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Коммерзбанкны тайланд дурдсанаар Төв Ази болон Монголын эдийн засаг сүүлийн үед огцом уналттай байгаа ч чухал хэвээр байна. Монгол орон түүхий эд нийлүүлэгч улс болдгийн сацуу Ази Европийг холбосон газар зүйн байрлал нь чухал. Коммерзбанк ирээдүйд төв Азийн орнуудын эдийн засгийн өсөлт дэлхийн дунджаас өндөр байна хэмээн таамаглаж байна. Тэгэхээр энэ бүс нутгийг анхааралтай ажиглах шаардлагатай.
Хэдийгээр Монгол болон Төв Азийн орнуудын эдийн засгийн оргил үе өндөрлөөд удаагүй байгаа ч эдгээр орны ач холбогдол урт хугацаанд өснө гэж үзэж байна.
БНХАУ болон ОХУ-д ойр байрлалтай давуу талаа ашиглан Монгол болон Төв Азийн орнууд гадаадын хөрөнгө оруулалт, дэлхийн эдийн засгийн урт хугацааны өсөлтөөс улбаалан аж үйлдвэржсэн олон орныг гүйцэж түрүүлэх боломжтой. Эдгээр улс нь шинэ мянган эхэлснээс хойших хамгийн их аж үйлдвэржсэн орнууд болно гэж Коммерзбанкны эрсдэлийн шинжилгээний албаны ахлах Рэйнер Шофёр ярьжээ.
Тэрээр цааш нь “Цаашид эдгээр улсын ихэнхийнх нь гадаад худалдаанд түүхий эдийн борлуулалт өндөр хувь эзэлсэн хэвээр байна. Байгалийн хий, алт, зэс, хөвөн үйлдвэрлэл маш чухал хэвээр байна. Гэхдээ дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтууд хийсээр байна. Төрийн оролцоог бууруулан, эдийн засгаа төрөлжүүлснээр эдгээр улс урт хугацаанд баялгийн эзэд болж чадна. Гэхдээ Төв Азийн орнууд өөр хоорондоо ихээхэн ялгаатай. Жишээ нь ХБНГУ-ын хувьд хамгийн том худалдааны түнш нь Казахстан. Газрын тосны их нөөцтэй энэ улс өнгөрсөн 10-аад жилийн эрчим хүчний их эрэлтээс ихээхэн ашиг олсон юм. Ингэснээр нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ (7000 ам.доллар) ОХУ-тай зэрэгцэн, бүс нутгийнхаа хамгийн баян улс боллоо.
Монголын тухайд тэд өнөөдрийг хүртэлх хугацаанд байгалийн их баялгийнхаа багахан хэсгийг ашигласан.
Харин байгалийн хийн асар их нөөцтэй Туркменистан энэ төрлийн үйлдвэрлэлээ улам өргөжүүлж байна. Тэдний хөрш Узбекистан алтны экспорт, хөвөн тариалалтаараа дэлхийд эхний 10-т ордог. Уран болон эрчим хүчний арвин их нөөцтэй энэ улс “Торгоны замын аялал жуулчлал”-аас ашиг олохоор ажиллаж байна” гэжээ.
Харин Кавказын бүсэд эдийн засгийн үйл ажиллагаа суларлаа. Энэ бүсийн худалдааны гол түнш орон болох ОХУ-д байдал тогтворгүй байгаа нь үүнд нөлөөлж байна. Мөн дотоодын эрэлт хэрэгцээ нь доогуур байна. Хэдхэн том худалдааны түнштэй байх нь ийм эрсдэл дагуулдаг. Иймд эдийн засгаа тогтворжуулах, өсөлтийг дэмжих богино хугацааны дэмжлэгт энэ бүсийн эрх баригчид гол бодлогоо хандуулах ёстой гэнэ.
Дээрх судалгаанд Тажикистан болон Киргиз улсууд усны арвин нөөцтэйг онцолжээ. Энэ нь эдгээр улсуудын хөршүүдэд ч чухал үзүүлэлт. Гэхдээ Орост ажиллан, ар гэр рүүгээ мөнгө илгээдэг ажилчдаас дээрх хоёр улс ихээхэн хамааралтайг мартаж болохгүй.
Монголын тухайд тэд өнөөдрийг хүртэлх хугацаанд байгалийн их баялгийнхаа багахан хэсгийг ашигласан. Тэд ч бас усны нөөцөө ашиглахыг төлөвлөж байна. Хамгийн сүүлд л гэхэд 300 мегаваттын хүчин чадалтай Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийг боловсрууллаа. Тус улс Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн холбооноос санхүүгийн дэмжлэг авсан юм. Энэ мөнгийг Сэлэнгэ мөрөнд байгуулах Шүрэнгийн УЦС-ын төсөлд зарцуулна. Мөн Орхон голд УЦС байгуулах боломжийг судлан, ТЭЗҮ боловсруулах зөвлөхүүдийг Засгийн газраас томилжээ. Гэхдээ л тэд өөрсдийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглахгүй хэвээр байна.
Коммерзбанкны Санхүүгийн хүрээлэнгийн бүсийн ахлах Аксел Боммершайм “Төв Азийн улсуудын эдийн засгийн өсөлт дэлхийн дунджаас өндөр болсноор энэ бүс орнуудын ХБНГУ-тай хийдэг гадаад худалдаа ч өргөжнө. Иймд бид ХБНГУ-Төв Ази болон ХБНГУ-Монголын хооронд хийх гадаад худалдаанд ямар хэмжээний бодит санхүүжилт шаардагдах тооцоог ч хэдийнэ хийсэн. Монгол Улс олон талт хөгжлийн стратеги баримталж байна” гэж ярьжээ.
Коммерзбанкны хувьд Казахстан, Туркменистан, Узбекистанд төлөөлөгчийн газартай. Эдгээр нь хөрш орнууд болох Киргиз, Тажикистан, Монгол улсуудыг давхар хариуцан ажилладаг байна. 1870 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй энэ банкны үндсэн хөрөнгө 549.7 тэрбум еврогоор тоологдож байна.
Тэд дэлхий даяар 5000 корреспондент банктай бөгөөд Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны дэргэдэх Санхүүгийн корпорацитай нягт хамтран ажилладаг аж.