Өнгөрсөн долоо хоногоос яригдаж эхэлсэн Aruba Networks-ыг өөртөө нэгтгэх тухай албан ёсоор Hewlett-Packard мэдэгдлээ.
HP-ийн хувьцааны үнэ 0,83 хувиар өссөн бол Aruba Networks-ынх 1,5 хувиар унажээ
Олон жилийн түүхтэй HP үйл ажиллагаагаа хоёр тусдаа явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нэг нь принтер болон Персонал компьютерын бизнесийг дангаар нь хариуцах бол нөгөө нь үйлчилгээ болон программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
Тийм ч учраас Aruba-г худалдан авч HP сүлжээний бизнесээ өргөжүүлэх аж. Хоёр компани энэ тухай мэдэгдсэний дараа HP-ийн хувьцааны үнэ 0,83 хувиар өссөн бол Aruba Networks-ынх 1,5 хувиар унажээ.
Калифорнид төвтэй Aruba Networks компани нь 1800 гаруй ажилтантай бөгөөд өнгөрсөн онд 729 сая ам. долларын орлоготой ажилласан байна.
HP 2011 онд “Autonomy” компанийг 11 тэрбум ам. доллароор худалдан авснаас хойш хийж байгаа хамгийн өндөр өртөгтэй худалдан авалт энэ болж байгаа юм.
Эх сурвалж: USATODAY.com