УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.
Тус байнгын хороо УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 29 удаа хуралдаж, давхардсан тоогоор 165 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 124, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 26, Байнгын хорооны тогтоол 4, албан тушаалтныг томилох, чөлөөлөх 13 асуудал хэлэлцсэн байна.
Хэлэлцсэн эдгээр асуудлаар Байнгын хорооны 30 санал, дүгнэлт, 5 танилцуулга гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Мөн тус байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд нийт 20 хууль баталснаас бие даасан хоёр хууль, 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хоёр хуулийг хүчингүйд тооцох тухай, УИХ-ын тогтоолын 24 төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна.
Намрын чуулганы хугацаанд улс орны улс төрийн нөхцөл байдал амар байгаагүй. Засгийн газрын зарим гишүүн болон Ерөнхий сайдыг огцруулах асуудал удаа дараа тавигдаж байсныг Байнгын хорооны дарга А.Бакей мэдээлэлдээ дурдаад, шийдлийн Засгийн газрыг УИХ-д суудалтай бүх нам, эвсэл хамтран байгуулсныг онцлов.
Мөн Монгол хэлний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг холбогдох байнгын хороотойт хамтран хийж батлууллаа. Энэ хуулиар монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа болохыг заасан.
Түүнчлэн “монгол хэл, бичиг” гэсэн ойлголтод монгол хэл, кирил олон үндэсний бичгийг ойлгохоор тусгаж, бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэхээр заасныг дурдлаа. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас саналыг нь урьдчилан авч тогтоолд 33 төслийг нэр зааж батлуулсан талаар танилцуулсан юм.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслүүдийг тус тус боловсруулах, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай, Хяналтын тухай болон Нийтийн сонсголын тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 11 ажлын хэсэг гаргаж ажиллуулснаас тайлант хугацаанд 7 ажлын хэсэг 11 удаа хуралджээ.
Энэ хугацаанд байнгын хорооноос 7 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон хуулийн төслийн талаар иргэд, олон нийт, хэлэлцүүлэгт оролцогчдоос санал авсан байна.
Тухайлбал, Хяналтын тухай хуулийн төслийн талаар зарим аймаг, сум болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран хэлэлцүүлэг хийж, 400 гаруй санал хүлээн авч төсөлд тусгахаар ажиллаж байгаа аж.
Мөн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн талаар “Нээлттэй нийгэм форум” нийгэмлэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг ажлын хэсэг болон Байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн байна.
Намрын чуулганы хугацаанд байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс 196 албан бичиг, зургаан өргөдөл ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж хариу өгсний зэрэгцээ бусад байгууллагад 116 албан бичиг явуулсан байна.
Тус байнгын хороо УИХ-ын 2014 намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж танилцахаар төлөвлөжээ. Байнгын хорооны гишүүд энэ хугацаанд батлагдсан хууль, УИХ-ын шийдвэрийг иргэдэд танилцуулж сурталчлах, иргэдээс УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар санал авахаар нийслэл болон орон нутагт ажиллах юм байна.