“Монголын Нууц Товчоо” сангаас эрхлэн “Монголын Нууц Товчоог 365 хоногт” хуваарьт номыг бүтээлээ. Номын нээлт маргааш 11 цагаас Төрийн Ордонд байрлах Монгол төрийн түүхийн музейд болох гэж байна. Нээлтэд номыг бүтээхэд оролцсон эрдэмтэн мэргэд, судлаачид оролцоно.
“Монголын Нууц Товчоо” номыг монгол хэлнээ хөрвүүлэн, олон удаа хэвлэсэн байдаг ч энэхүү бүтээл нь жилийн турш унших хэлбэрт оруулж, одоо цагт мартагдахаа шахсан 2000 гаруй үгсийг тайлбартай нь хэвлэн гаргаснаараа онцлог.
Монгол улсын төрийн соёрхолт, гавьяат багш Ш. Чоймаагийн хөрвүүлэг дээр тулгуурлан бүтээсэн уг бүтээлд олон эрдэмтэн, судлаач оролцсон байна. Энэ бүтээл Монголын Нууц Товчоог судлаачдын хүрээнд бус, жирийн залуус уншиж судлахад ихээхэн түлхэж болохуйц болсныг шүүмж судлаач, түүхчид онцолж байна.
Цаашид “Монголын Нууц Товчоо” сангаас энэбүтээлийн цахим хувилбарыг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд мөн монгол бичиг, англи, франц, япон зэрэг хэл дээр хэвлэх юм байна.