Иран цөмийн хөтөлбөрөөсөө 10 жилийн хугацаанд татгалзах хэрэгтэй бөгөөд энэ тохиолдолд тус улс болон “зууч” зургаан улс цөмийн хөтөлбөрийн асуудлаар эцсийн хэлэлцээнд хүрч чадна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Энэ нь Тегераны цөмийн хөтөлбөрийн хөгжүүлэлтээс сэргийлэх нэмэлт арга хэмжээг Вашингтон авах шаардлагагүй болно гэсэн баталгаа болно гэв.
Түүнчлэн Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээ болж байгаа энэ үед Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахгүй байхыг Конгресст уриалсан юм.
Сануулахад Иран болон “зууч” зургаагийн (АНУ, Их Британи, Герман, ОХУ, Франц, Хятад) хэлэлцээ жил гаруйн хугацаанд үргэлжилж байна.
Тэдний үндсэн зорилго нь Тегеран цөмийн хөтөлбөрөө зөвхөн энхийн зорилгоор ашиглахыг зөвшөөрүүлэх юм.
Хэрэв талууд тус хэлэлцээнд хүрч чадвал Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүд хүчингүй болно.
Эх сурвалж: Reuters