Өнгөрсөн бямба гаригт болсон “Дүнжингарав 2015” хаврын хурдан морины уралдааны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл, хүүхэд унаж буй бичлэгийн талаар Монголын морин спорт, уяачдын холбооны зүгээс мэдээлэл хийлээ.
Нийгмийн сүлжээгээр тарсан мэдээлэл бодитой бус, холбооны нэр хүндэд халдсан учраас хэвлэлийн хурал зарлаж байгаагаа тэд хэлсэн юм.
ММСУХ-ноос санаачлан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг "Дүнжингарав 2015" уралдаан 15 дахь жилдээ болж байгаа юм.
Уралдаанд 21 аймгаас ирсэн 300 гаруй уяачийн 600 гаруй морь оролцжээ.
“Зохион байгуулалтад Цагдаагийн ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Батлан хамгаалах яамны жанжин штаб, эмнэлгийн байгууллагууд хамтран ажилласан. Уралдааны замыг засах, хамгаалалтын хувцас хэрэглэлийг хэрхэн шалгах зэрэг зохион байгуулалтын 6 зүйлийн 172 ажлыг хорь гаруй хоногт хийлээ. Уралдааны нас бүрийн дараа Хүүхдийн төлөө газар, Яаралтай түргэн тусламжийн төвөөс мэдээлэл хийж байсан. Эрлийз дээд насны уралдаанд нэг ч хүүхэд унаагүй, азарга дээр гурван хүүхэд унасан ч бэртэж гэмтээгүй, их насанд дөрвөн хүүхэд унасны нэг нь мөрөндөө зөөлөн эдийн гэмтэл авсан, соёолонгийн уралдаанд дөрвөн хүүхэд унасан ч бэртэл гэмтэл аваагүй. Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр хурдан морь унаач хүүхэд хүргэгдээгүй. Уралдаан амжилттай зохион байгуулагдсан” хэмээн ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн хэллээ.
Харин олон нийтийн сүлжээгээр тараад буй бичлэгийн талаар тэрээр ийм тайлбар өгсөн юм.
Холбооноос уралдааны бичлэг биш гэдгийг мэдсээр байж олон нийтийн сүлжээгээр тараасан нь ёс зүйгүй явдал болсон тул зохих байгууллагад нь хандаж, шалгуулах аж.
ММСУХ сайн дурын үндсэн дээр байгуулагдсан бөгөөд малчид, уяачдын хүсэлтээр уралдаан, наадмыг зохион байгуулдаг аж. “Дүнжингарав” уралдаан 15 дахь жилдээ болж буй бөгөөд энэ хугацаанд нэг ч хүүхэд бэртэж, гэмтэж байгаагүй гэдгийг тэд хэлж байна.
Харин уралдааны үеэр олон машин дагаж, тоос босгож байсан талаар “Эхний гурван нас явахад энэ асуудал гараагүй, соёолонгийн уралдаан дээр үзэгчид машинтайгаа дайрч дагах явдал гарсан. Зогсоож хүчрээгүй” гэсэн тайлбарыг ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн өгсөн юм.