МУСТА дуучин Б.Мөнхбаяр МУСТА дуучин П.Жимсээ нарын хамтарсан Монгол орон даяар үргэлжлэх “Монголоороо” аялан тоглолт гуравдугаар сарын 1-нээс арын сайхан Архангай аймгаас эхэлсэн байна.
"Монголоороо" тоглолтонд урилгаар МУСТА дуучин Д.Амарсайхан Ж.Солонго нар оролцож мөн ая дуугаа өргөн барьж байгаа юм байна. 2007 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн оюутан цагийн найз хоёр уран бүтээлч тус тусдаа хоёр цомог, хоёр ч тоглолтын ард гараад байсан бол энэ удаад урин цагт Монгол түмэнтэйгээ дуу хуураараа учран золгож байгаа нь энэ ажээ.
Тоглолт баруун аймгийн нутгуудаар гуравдугаар сарын 1-нээс эхлэн 21-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд зүүн аймгуудаар энэ сарын 25-наас эхлэн тоглолтоо үргэлжлүүлэн Монгол түмэндээ хүргэх юм.