ОХУ 2016 онд олон улсын зах зээлд бонд гаргахгүй гэдгийг тус улсын Сангийн сайд мэдэгдлээ.
ОХУ 2010 оноос хойш нийт 22 тэрбум ам.долларын бондыг олон улсад гаргаад байгаа юм. Мөн 2017 он хүртэл жил бүр долоон тэрбум ам.доллартай тэнцэх бонд гаргахаар төлөвлөж байжээ.
Гэвч барууны орнууд эдийн засгийн хориг тавьж, зээлжих зэрэглэлийг нь бууруулсан нь бондын зардлыг нэмэгдүүлж, улмаар Засгийн газар шийдвэрээсээ ухрахад хүргэсэн байна.
Өөрөөр хэлбэл үүний улмаас 2023 онд төлөх ёстой гурван тэрбум ам.долларын бондын өгөөж нь 6.52 хувь болж өссөн бол 2030 онд төлөгдөх 13 тэрбум ам.долларын бондын өгөөж нь 5.92 хувьд хүрчээ.
Тиймээс зээлийн өндөр зардлаас зайлсхийхийн тулд дотоодын зээл тусламжийг ашиглах нь зүйтэй гэж бодлого тодорхойлогчид үзсэнийг албаныхан онцоллоо. Харин ажиглагчдын зүгээс үүнийг ОХУ-ын эдийн засаг хүндхэн байдалд орсны илрэл гэж тайлбарлаж байгаа юм.
Үүнээс гадна рублийн ханш болон газрын тосны үнийн уналт ОХУ-ын томоохон компаниудад хүндээр тусч эхэлсэн байна. Тухайлбал “Gazprom neft” компани IV улиралд 17.4 тэрбум рублийн алдагдалтай ажиллажээ. Энэ нь рублийн ханшийн зөрүүтэй шууд холбоотой болохыг компанийн удирдлага мэдэгдсэн байна.