АНУ дахь автомашины жилийн борлуулалт хоёрдугаар сард 16.2 сая болж, 5.3 хувиар өссөн болохыг “Autodata” судалгааны байгууллагаас мэдээллээ.
Хэдий тийм боловч өнгөрсөн сард АНУ дахь дийлэнх автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалтын эрч суларсан болохыг тайланд онцолжээ. Тухайлбал “Ford” компанийн борлуулалт хоёр хувиар агшсан бол “Chrysler”, “General Motors”, “Toyota”, “Nissan” зэрэг бусад автомашин үйлдвэрлэгчдийн орлого шинжээчдийн таамагт хүрч чадсангүй.
5.9 хувиар тэлэх хүлээлттэй байсан “General Motors”-ийн борлуулалт 4.2 хувиар өссөн бол “Chrysler”-ийн борлуулалт 5.6 хувиар өсч шинжээчдийн таамгаас 3.3 нэгжээр дутжээ. Автомашин үйлдвэрлэгчдийн зүгээс үүнийг өнгөрсөн сарын турш үргэлжилсэн цасан шуурга болон хийн түлшний үнэ өссөн зэрэгтэй холбон тайлбарлаж байна.
Гэхдээ цаашдын төлөв эерэг хэвээр байгаа төдийгүй борлуулалт өсөх магадлалтай байгааг шинжээчид онцоллоо. Ялангуяа “SUV” загварын автомашинууд хамгийн өндөр эрэлттэйд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сард “SUV” тэргүүтэй бага оврын жийпнүүд нийт борлуулалтын 50.4 хувийг бүрдүүлсэн байна.
Тухайлбал “Toyota” компанийн тансаг зэрэглэлийн “Lexus” брэндийн “NX” загвар нийт борлуулалтын өсөлтийн 26 хувийг бүрдүүлжээ. Ингэснээр 2011 оноос хойш АНУ дахь өрсөлдөх чадвар нь сулраад байсан “LEXUS” брэнд зах зээлд эргэн хөл тавилаа гэж ажиглагчид дүгнэж байна.