Эрчим хүч үйлдвэрлэх үе шат, тулгамдаж буй асуудлуудын талаар “Үндэсний шуудан” сонинд гарсан сурвалжилгыг хүргэж байна
Эрчим хүч зайлшгүй хэрэгцээтэй гэдгийг мэддэг атлаа хамгийн үрэлгэн ханддаг хүмүүс нь бид өөрсдөө. Эрчим хүчийг хэдий хэрийн өртгөөр үйлдвэрлэж байгааг төдийлөн мэдэхгүй атлаа хүссэнээрээ хэрэглэж чаддаг. Тог цахилгаан нэг цаг тасарвал ямар их ажил алдах вэ, ямар их хор, хохирол амсах вэ гэдгийг мэддэг хэрнээ ганц цаг ч гэсэн эрчим хүчээ хэмнэх тухай бид боддоггүй. Тэгвэл олон арван жилийн турш бидний үнэ төлбөргүй мэт хэрэглэсээр ирсэн эрчим хүчний үнэ цэнэ, өртөг ямар байгааг сурвалжилж үзэхээр “ДЦС-4” ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, УБЦТС ТӨХК зэрэг эрчим хүчний компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.
Эрчим хүч хүний эрүүл мэнд, өндөр хариуцлага, асар их зардлаар бүтдэг
Бидний очсон эхний газар бол “ДЦС-4” ТӨХК. Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70%, нийслэлийн дулааны эрчим хүчний 65%-ийг дангаараа хангадаг, манай улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгч болох тус компани 1500 гаруй ажилтан, албан хаагчидтай. Монгол улсын эрчим хүчний зүрх нь гэж нэрлэгддэг “ДЦС-4” ТӨХК анх 1983 байгуулагдахдаа зургаан зуух дөрвөн генератортай, 360 мВт хүчин чадалтай байсан бол 1991 онд өргөтгөл хийж, 540 мВт болж хүчин чадлаа нэмжээ. Гэвч 1996-1997 оны үед тоног төхөөрөмж нь хуучирч эхнээсээ элэгдэж хүндрэл үүсч эхэлжээ. Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд зуухнуудынхаа тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг хийснээр өнөөдрийг хүртэл станцын ажил тогтворжиж сайжирсан байна. Монголын хамгийн том, басхүү хамгийн хямд өртөгтэй цахилгаан үйлдвэрлэгч “ДЦС-4” ТӨХК хүчин чадлаа нэмэгдүүлэх техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийж байгаа ч тэдэнд эдийн засагтай холбоотой багагүй асуудал үүсжээ. Энэ нь тус компанийн үйлдвэрлэж байгаа дулаан, цахилгааны үнэ. Монголд хамгийн хямд үнэтэй цахилгааныг тэд үйлдвэрлэдэг бөгөөд ОХУ-аас импортоор авч байгаа цахилгаанаас гэхэд бараг дөрөв дахин хямд үнээр тэд цахилгаанаа нийлүүлдэг. Тиймээс томоохон засвар үйлчилгээ хийх ажил зогсонги байдалд орж, хэсэгчилэн засвар хийсээр өнөөдөртэй золгож байна. Эндэхийн инженер техникийн ажилтнууд дөрвөн ээлжид хуваарилагдан 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Гэхдээ зүгээр ч нэг ажиллахгүй. Асар их тоос шороо, халуун орчин, дуу чимээнд ажилладаг. Тэд мэргэжлээс шалтгаалах өвчтэй болж, олон хүн эрүүл мэндээрээ хохирч байгаа ч хэцүү, хүнд гэж ямар нэгэн гомдол гаргаад байдаггүй. Эрүүл мэндэд хохиролтой, хүнд нөхцөлд ажилладаг ч тус компанийн ажилтнууд бидний ажил асар их хариуцлага хүлээсэн, хэрэглэгч болгонд гэрэл, гал голомтыг бадраагч сайхан ажил хэмээн бахдалтай хүүрнэнэ. Нэг ажилтны ард бүхэл бүтэн улсын нийслэл, төвийн бүсийн эрчим хүчний асуудал яригдаж байдаг, эмнэлэг, төрөх, сургууль, цэцэрлэг гээд эрчим хүчнээс ангид нэг ч салбар байхгүй учраас асар өндөр хариуцлагыг давхар үүрч яваа юм. “ДЦС-4” ТӨХК-ийн хамт олон өнгөрсөн онд станцынхаа хүчин чадлыг 123 мегаваттаар өргөтгөж, Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ хүртсэн. Шинэ өргөтгөлийн үр дүнд найман зуух, долоон генератор буюу цахилгаан үүсгэгчтэй болж, нийтдээ 72 сая ам.долларын өртөг бүхий энэхүү генераторыг ОХУ-аас авчирч суулгасан аж. “ДЦС-4” ТӨХК-ийн инженер техникийн ажилчид сэтгүүлч нарыг хүлээн авч, өөрсдийнхөө үйлдвэрлэлийн шат дамжлага бүрийг танилцууллаа. “ДЦС-4” ТӨХК-ийн Түлш дамжуулах цехт УБТЗ-аас ирсэн нүүрсийг хүлээж авдаг бөгөөд өдөрт дунджаар 140 орчим вагон нүүрсийг хүлээн авдаг. Саяхан болтол олон зуун тонн нүүрсийг гараар ачиж буулгадаг байсан гэнэ. Харин Чехийн буцалтгүй тусламжийн хүрээнд бүрэн автомат системд шилжээд байгаа аж. Эрчим хүчний үнэ тарифт төрөөс хэт хатуу бодлого баримталж байгаа нь үйлдвэрлэгчдэд хүндрэл бий болох нөхцөл үүсч байгааг “ДЦС-4” ТӨХК-ийн удирдлагууд учирлаж байв. Үүнээс үүдэлтэйгээр тус станц нь гол түүхий эд болох нүүрс нийлүүлдэг Багануур, “Шивээ Овоо” компанийн нүүрсний уурхайд өгөх төлбөрөө хойшлуулж, компаниуд дунд өрийн сүлжээ бий болжээ. Жишээ нь, “ДЦС-4” ТӨХК өнгөрсөн жилийн худалдан авсан бүтээгдэхүүний үнээс 7.2 тэрбум төгрөгийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд буцаан өгч чадаагүй байгаа юм байна. Мөн дотоодоос авах авлага ч нэмэгдэж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 19 тэрбум төгрөг байсан бол саяхан нэмэгдээд 22 тэрбум төгрөг болж өсчээ. Санхүүгийн байдлаас шалтгаалж, хэрэгцээт засварын ажлуудаа дутуу хийж байгаагаа тэд ярьж байлаа. Ийнхүү бид “ДЦС-4” ТӨХК-ийн бодит байдалтай танилцсны дараа “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар цааш аялалаа үргэлжлүүллээ.
Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчдээс цахилгааныг авч хэрэглэгчдэд дамжуулах үүргийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК гүйцэтгэдэг. Тус байгууллага 1967 онд байгуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэрийн 60 хувийг хамарсан 110, 220 кВ-ын 59 дэд станц, 220 кВ-ын 1044 км, 110 кВ-ын 2982 км, 35 кВ-ын 13 км цахилгаан дамжуулах агаарын шугамтай, улсын нийслэл болон 15 аймаг 209 сум, суурин газруудыг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа, 1000 гаруй ажилтан албан хаагчидтай томоохон компанийн нэг. Эрчим хүчний салбарт тулгараад байгаа бэрхшээл тэднийг бас тойрсонгүй, дайраад байна. Тус компанийнхан Улаанбаатар, Төвийн, Хангайн, Зүүн-Өмнөд, Говийн бүсийн салбарыг хариуцаж ажилладаг. Гэвч эдгээр бүсүүдэд байгаа эрчим хүч хуваарилах байгууламжуудаа үе шаттайгаар шинэчлэхгүй бол удахгүй гал алдах эрсдэлтэй байдал үүсчээ. Хуучин ОХУ-ын үеийн тоног төхөөрөмжүүд бүгд хуучирч, элэгдэж, бас л шинэчлэлт шаардаж байгаа юм байна. Үүнээс гадна шугам эвдэрлээ гэхэд очиж засах машин тэрэг хүндрэлтэй, түлш шатахуун их зарцуулдаг орос машинтай, машинууд ч үүргээ гүйцэтгэж чадахгүй болжээ. Сүүлийн үед тус байгууллагад боловсон хүчний асуудал хүндэрч байгааг ч онцолж байсан. Тус компанид олон жил ажилласан дадлага, туршлагатай, ажлаа сайн мэддэг инженерүүд өндөр цалин хангамжтай хувийн компаниуд руу олноороо явдаг болж. Тэд мөн л эрчим хүчний үнийг зохих хэмжээгээр нэмж, бодит өртөгт нь хүргэж байж тоног төхөөрөмжөө шинэчилж, шугам сүлжээгээ сайжруулж чадна гэж ярьж байсан.
Үнэ тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлэх шаардлагатай байгааг онцлов
Бидний дараагийн маршрут УБЦТС ТӨХК байлаа. Тус компани дулааны станцад үйлдвэрлэсэн, дамжуулах сүлжээгээр урсан ирж буй цахилгаан эрчим хүч гэх бидний амьдралын суурь хэрэгцээ болсон бүтээгдэхүүнийг эцсийн шат дамжлагаас хэрэглэгчдэд түгээж, борлуулах үүрэгтэй. Тэд хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгахад төрийн өмчит компаниудын өмнө нийтлэг тулгамдаж буй хүндрэл бол хэрэглэгчийн тооны өсөлт, ажиллах хүчний хангамжийн тэнцвэртэй байдал хэмээн танилцуулгаа эхэллээ. УБЦТС ТӨХК хүндрэлийг шийдвэрлэхийн тулд үйл ажиллагаагаа автоматжуулах чиглэлээр олон ажлыг хийжээ. Тухайлбал мэргэжлийн мэдээлэл лавлагааны үйлчилгээ үзүүлэх 70047004 дуудлагын төв, цахилгаан хэрэглэгчийн цахим үйлчилгээ, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ухаалаг тоолуур, гадуур ажиллах хүчний хяналт, зааварчилгааны цахим систем, техникийн нөхцөл олголтын цахим системүүдийг ажил үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Нэг ёсондоо бүрэн цахимжсан байна. Зарим нэг хүндрэл бэрхшээл байгааг компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү тодотгосон. Жишээбэл хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалт, шинэ холболтыг төлбөртэй болгох, Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсныг дурдсан. Хамгийн гол нь эрчим хүчний үнэ тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлж тооцохыг тэрээр тодотгосон юм. Тухайлбал, нийслэл хот жил бүр тэлэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээний механик өсөлт бий болдог аж. Өнгөрсөн жил гэхэд нийслэлийн хүн ам 20 мянган өрхөөр өсчээ. Дөрвөн аймгийн төвийн хүн амтай тэнцэх хэмжээний оршин суугчдаар Улаанбаатар маань ганцхан жилийн дотор бүл нэмжээ гэсэн үг. Дээр нь шинэ үйлдвэр, барилга байшин, хорооллууд баригдаж, эрчим хүч хэрэглэгчийн тоо улам л хүрээгээ тэлсээр...Уг эрчим хүч хэрэглэгчийн тоо өсөх бүрт компани орон тоо, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх шаардлагатай ч тэд орон тоогоо бус харин ажилчдынхаа ачааллыг нэмэгдүүлж асуудлаа шийдвэрлэж байгаа аж.
УИХ-ын 72-р тогтоолын мөрөөр...
Эрчим хүч асар их үнэ өртгөөр бүтэж, энэ салбарт олон мянган хүн ажиллаж, та бид гэрэл цахилгаантай, бас дулаантай байгаа. Монгол улсын зүрх нь болсон эрчим хүчний салбар дахь найдвартай байдал эдийн засгаас хараат байдалд ороод байгааг уулзсан хүн бүр ярьж байсан юм. Уг нь 2010 онд УИХ-аас 72-р тогтоол гэгчийг баталжээ. Энэхүү тогтоолд “Түлш эрчим хүчний үнийг чөлөөлж, тус салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр болон дамжуулах шугамыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулна” гэж заажээ. Энэхүү тогтоол 2014 онд хэрэгжиж дуусах учиртай. Эрчим хүчний үнэ чөлөөлөгдсөнгүй. Үнэ тарифаар чөдөрлөгдсөн эрчим хүчний салбар өөрөө ч хөгжиж, дэвжиж чадахгүй, өр ширэндээ баригдаад байна. Эрчим хүчний тухай хуульд зааснаар эрчим хүчний үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоож өгдөг. Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнээс эрчим хүчний үнэ тарифын зохицуулалтын талаар тодруулсан юм. Тус хороонд тусгай зөвшөөрөл эзэмшигчид үнэ тарифаа нэмэх саналыг байнга тавьдаг. Харин ЭХЗХ хэрэглэгчдэд ээлтэй байх бодлогыг баримталж, үнэ тариф нэмэх асуудалд тун уян хатан хандсаар иржээ. Өнөөдөр нэг кВт.цаг цахилгааныг 144 төгрөгөөр үйлдвэрлэж, хэрэглэгчдэд дунджаар 122 төгрөгөөр борлуулдаг. Өнгөрсөн жил үнийг индексжүүлж, хэрэглэгчдэд дарамт бага учруулах үүднээс эрчим хүчний үнэ тарифт тодорхой хэмжээний өөрчлөлт оруулсан ч бодит үнэ, хэрэглэгчийн үнэ хоёрын хооронд 22 төгрөгийн зөрүү байсаар байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд “УИХ-аас баталсан 72-р тогтоолыг хэрэгжүүлж, үнэ тарифыг бүрэн чөлөөлж өгдөггүй юм гэхэд ядаж бодит өртөгт нь хүргэж өгөөч” гэсэн саналыг өнөөдөр ч Эрчим хүчний зохицуулах хороонд ирүүлсээр байгаа гэнэ. Эрчим хүчний үнэ тарифын энэ зөрүү эрчим хүч үйлдвэрлэгч нарт дарамт болоод зогссонгүй, гадны хөрөнгө оруулагчдыг ч манайхаас үргээдэг аж. Хэн ч үнэтэй цахилгаан үйлдвэрлээд хямдхан зарахыг хүсэхгүй нь тодорхой. Эрчим хүч гэдэг өөрөө онцлогтой бүтээгдэхүүн. Асар өндөр үнээр бүтдэг эрчим хүчийг хадгалж, савлаад дараа нь хэрэглэнэ гэж хурааж болдоггүй. Нэгэнт үйлдвэрлэсэн л бол дамжуулж, дамжуулсан л бол хэрэглэсэн ч эс хэрэглэсэн ч түгээж байх учиртай. Тиймээс эрчим хүч шат дамжлага бүртээ алдагдал хүлээж байдаг гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байлаа. Үүнээс гадна эрчим хүчний үнэд нөлөөлөх олон хүчин зүйл бий. Үүний нэг нь өнөөх л алдарт “ноён доллар”. Ам.долларын ханш 2010 оноос хойш 580 гаруй төгрөгөөр нэмэгджээ. Үүнийг дагаад эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх зардал өссөөр л байна. Бас гаднаас авах эрчим хүчний үнэ огцом нэмэгдсэн аж. Харин монголчуудын үйлдвэрлэж, дамжуулж, түгээж байгаа эрчим хүчний үнэ төдийлөн нэмэгдсэнгүй. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарыг үнэ тарифаар нь чөдөрлөж болохгүй юм байна гэдгийг хаана хаанаа ойлгож эхлэж байна. Хэрвээ нэг хэсэг нь хямд эрчим хүч хэрэглэх гэж улаарч, нөгөө хэсэг нь хөрөнгө мөнгөндөө таталдан техник, технологийн шинэчлэлт засвар үйлчилгээгээ хийхгүй суусаар байвал Монгол улсын эрчим хүчний салбар тун удахгүй элгээрээ хэвтэж, эргэж өндийх аргагүй байдалд ч хүрч мэдэх нь.