Загвар зохион бүтээгч Оскар Виналс ирээдүйн агаарын тээврийг өөрийнхөөрөө төсөөлжээ. Түүний “Бүргэд” төслийн загвартай танилцана уу.
Гурван давхар, байгаль орчинд ээлтэй, хосолмол хөдөлгүүртэй, 800 зорчигч суух багтаамжтай, урд талдаа ус төрөгчөөр ажилладаг хөдөлгүүр, ард талдаа цахилгаан хөдөлгүүртэй.

Ингээд сонсохоор мундаг байгаа биз. Тэгвэл инженерийн тайлбарлаж байгаагаар энэ онгоц өнөөдөр тэнгэрт нисэж байгаа ямар ч онгоцноос 75 хувиар бага дуу чимээ гаргах аж.
Далавч болон онгоцны дээд хэсэгт байрлах нарны эрчим хүч хуримтлуулагч хавтангуудын ачаар эрчим хүчинд санаа зоволтгүй. Дээрээс нь керамик, графин, хөнгөн цагаан, титан зэрэг материал ашиглан бүтээх учир онгоц илүү хөнгөн болох аж.
Хөнгөн хэдий ч өнөөдөр зах зээл дээр байгаа ямар ч онгоцноос илүү том хэмжээтэй бөгөөд далавчных нь урт 96 метр байх юм. Тэгвэл А380 онгоцных 79 метр байдаг аж.
Техник үзүүлэлтийн хувьд нэг иймэрхүү бол энэ онгоц таны өмнө нь сонсож ч байгаагүй ангиллын суудалтай. “Нисгэгч ангилал”. Онгоцны хамгийн урд байрлах суудлыг сонгосон зорчигч нислэгийн турш нисгэгч нар юу харж байна, түүнийг харах аж.
Эх сурвалж: