Дуу хөгжимд чин сэтгэлээсээ дурлаж, түүгээрээ жигүүр хийж яваа мянга мянган залуучуудад тэнгэрт дүүлэх боломж олгож олон сайхан дуучид гаргасан “UNIVERSE BEST SONGS-2015” наадмын шалгаруулалт эхлээд удаагүй байгаа билээ.
Тус наадмын шилдэгийн шилдэг оролцогч нарын нэг бол АВВА-ӨНӨРӨӨ хэмээх нэрээрээ алдаршсан улсын Филармонийн гоцлол дуучин П.Өнөржаргал бүсгүй юм.
Олон сайхан дуугаараа сонсогч түмнийхээ хүрээг тэлж буй тэрээр мэргэжлийн урлагийн байгууллагаар овоглуулж монгол улсын Филармони гэх их айлд харьяалагдан ажиллаж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн баяраар “ХАЙРАНД УМБАСАН БҮСГҮЙ” нэртэй тоглолтоо 2015 оны гуравдугаар сарын 06,07,08-ны өдрүүдэд 19,00 цагаас өдрүүдэд Улаанбаатар чуулгын концертын их танхимд тоглох гэж байна.
Концертын найруулагчаар рок Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар on`n off-ийн Т.Пүрэвсүх болон эмэгтэйчүүдийн “Солонго” хамтлаг хөгжимдөж Улаанбаатар чуулгын эмэгтэй бүжигчид оролцон тоглож бүсгүй хүний гоо сайхныг магтан дуулах юм.
Тоглолтод Эхийн сэтгэл, Миний ээж, Эх үрсийн элбэрэл зэрэг дуунууд дуулагдхаас гадна ABBA, Michael Jackson, Barbra Straisand, Celine Dion, Bee Gees, Whitney Houston нарын та бүхний сонсох дуртай сэтгэлд хоногшсон хайрын сайхан дуунууд дуулагдана.