ОХУ-ын Нөөцийн сангийн хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сард 19.5 хувиар буурсан бөгөөд энэ сарын 1-ний өдрийн байдлаар Нөөцийн санд 4.72 их наяд рубль байна хэмээн тус улсын Сангийн яамнаас мэдээллээ.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-аас 28-ний хооронд Нөөцийн сангаас 4.13 тэрбум рублийн хөрөнгө гаргасан байна. Энэхүү мөнгийг ОХУ-ын Төв банкны гадаад валютын нөөц, рублийн ханшийг чангаруулах болон Холбооны төсвийн алдагдлыг нөхөх зэрэгт зарцуулжээ.
Түүнчлэн Сангийн яамнаас 2015 оны ОХУ-ын төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр Төрийн думд өргөн барих аж.
Үүнээс гадна энэ онд Нөөцийн сангаас 3 их наяд рубль ашиглах зөвшөөрлийг парламентын гишүүдээс хүсэх аж. Тус хөрөнгийг газрын тосны үнийн уналтын улмаас үүссэн алдагдлыг нөхөхөд хэрэглэнэ хэмээн албаны эх сурвалжууд мэдээллээ.
Дашрамд хэлэхэд ОХУ-ын 2015 оны төсөвт газрын тосны нэг баррелийг 100 ам.доллар хэмээн тусгасан нь төсвийн алдагдалд хүргэж байгаа юм. Өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом унасан.
Иймээс 2015 төсөвт газрын тосны нэг баррелийг 50 ам.доллар, ДНБ-ийг 3.0 хувь, инфляцын түвшинг 12.2 хувь гэж өөрчлөхийг Сангийн яамнаас санал болгож байгаа юм.
ОХУ-ын Нөөцийн сан 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд газрын тос, байгалийн хийн салбараас олсон улсын төсвөөс илүү гарсан хөрөнгийг Нөөцийн сан уруу шилжүүлдэг байна.
Эх сурвалж: РИА Новости