Донбасс дахь хэт даврагчдын талд Оросын 12 мянган цэрэг дайтаж байгаа гэж Европ дахь АНУ-ын хуурай замын цэргийн командлагч, дэслэгч генерал Фредерик Бен Хожес мэдэгджээ.
Мягмар гаригт Берлин хотноо үг хэлэхдээ Хожес босогчдын талд дайтаж байгаа Оросын цэргүүдийн дунд цэргийн зөвлөхүүд, цэргийн зэр зэвсгийн операторууд байгаа хэмээн онцолсон байна.
Түүний өгүүлснээр дайтаж байгаа цэргүүдээс гадна ОХУ-ын 50 мянган цэрэг Орос-Украины хилийн ойролцоо байрлаж байгаа гэнэ.
Киев болон Баруун орнууд Украинд Оросын цэргүүд дайтаж байгаа гэж нэг бус удаа мэдэгддэг мөн Орос улс үүнийг Гадаад хэргийн яам болон Батлан хамгаалах яамны шугамаар байнга няцаадаг юм.
Эх сурвалж: News.ru