Исламын улс бүлэглэл хүчирхэгжиж байгаа нь энэ бүлэглэлийг сөрөн зогсохын тулд барууны орнууд шинэ арга барил олохоос аргагүйд хүргэж байна.
Өнгөрсөн сард Их Британи “Фейсбүүкийн дайчид” батальоныг үүсгэн байгуулж, эдгээр “дайчид” нь Исламын улс бүлэглэл олон нийтийн сүлжээгээр суртал ухуулга хийхээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй байх талаар төлөвлөгөөгөө танилцуулж байлаа.
Харин одоо энэ арга хэмжээг АНУ авч хэрэгжүүлэхээр болжээ. Алан хядах ажиллагааны эсрэг стратегийн холбоо харилцааны төв нь Пентагон, Үндэсний аюулгүй байдлын агентлаг болон Тагнуулын төв газрын хүчин чармайлтыг нэгтгэх юм байна.
АНУ болон түүний холбоотнууд алан хядах ажиллагааны эсрэг сөрөн зогсохоор оролдож байгаа ч Исламын улсын суртал ухуулгын ажил маш үр дүнтэй, санхүүжилт сайтай ажиллаж байгааг Обамагийн засгийн газар хүлээн зөвшөөрч байлаа.
Харин энэхүү нөхцөл байдлыг өөрчлөхөөр төрийн департаментын нэгэн хэлтэс ажиллах болсон бөгөөд Алан хядах ажиллагааны эсрэг стратегийн холбоо харилцааны төв нь Пентагон, Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Тагнуулын төв газар зэрэг холбооны бүхий л байгууллагуудын хүчин чармайлтыг нэгтгэн ажиллах юм байна.
Түүнчлэн энэ төв гадаадын холбоотнууд, төрийн бус байгууллагууд, мөн Исламын улс бүлэглэлийг эсэргүүцдэг, олны итгэлийг хүлээсэн мусульманы шашны тэргүүд, зүтгэлтнүүдийг үйл ажиллагаандаа татан оролцуулахаар төлөвлөж байгаа юм байна.
“Исламын улс” мөн энэ бүлэглэлийг дэмжигчид “Твиттер” болон бусад олон нийтийн сүлжээнд өдөрт ойролцоогоор 90 мянган мэдээлэл оруулдаг тул энэ нь Америкийн мэргэжилтнүүдэд тун хүндхэн ажил болж байгаа юм.
“Тэд биднийг мэдээллээр дардаг, тиймээс тэмцлийн цорын ганц арга бол хяналтын ажлаа сайжруулж, контентын чанарыг дээшлүүлэх явдал” хэмээн төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Стенгель мэдэгджээ. Алан хядах ажиллагааны эсрэг стратегийн холбоо харилцааны төвийн гол зорилт нь алан хядах байгууллагуудын уриалгад хариу чиглэсэн суртал ухуулга тараах, алан хядагчдын мэдээлэх сүлжээг тасалдуулах арга боловсруулахад чиглэгдсэн гэнэ.
Эх сурвалж: Pravda.ru