Барилга хот байгуулалтын яамнаас явуулдаг барилгын чанар стандарт, аюулгүй байдлын шалгалтад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл орж байхаар боллоо.
Өнөөдөр эдгээр газрууд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсон юм.
Барилгын тусгай зөвшөөрөл олгох, хүлээн авах улсын комисст ШӨХТГ-аас төлөөлөл оролцуулж байхаар болжээ.
Ингэснээр барилгын үйл ажиллагаа эхний шатнаасаа эхлээд хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчихгүй байх боломж бүрдэж байна гэдгийг албаныхан хэлж байна.
“Барилгын компаниуд хууль тогтоомж, дүрэм, норм стандартыг мөрддөггүй учраас гадна тохижилт, авто зогсоол, ногоон байгууламжийг хийдэггүй. Мөн метр квадратыг дутаах асуудал ихээр гардаг. Тиймээс энэ асуудлыг цаашид давтахгүй байх үүднээс энэхүү санамж бичиг чухал ач холбогдолтой” хэмээн ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэллээ.
Өмнө нь тус газраас яамны аливаа үйл ажиллагаанд оролцох эрхзүйн зохицуулалт байгаагүй юм байна.