АНУ-ын Тагнуулын төв газрын экс ажилтан Эдвард Сноуден Америкийн Засгийн газар түүний хэргийг шударгаар шүүнэ гэсэн баталгаа өгсөн тохиолдолд эх орондоо буцаж ирнэ гэв. Энэ талаар түүний өмгөөлөгч Анатолий Кучерин өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Эдвард Сноудений асуудлаарх хэлэлцээнд Америк, Герман, Орос хуульчид оролцож байгаа юм.
Харин дээрх мэдэгдлийн дараа “Сноуден эх орондоо эргэн ирвэл бид баяртай байна. Гэхдээ тэрбээр маш ноцтой зүйл, ангиудыг зөрчсөн хэрэгт буруутгагдаж байгаа. Гэсэн хэдий ч Сноуденийг шударга шүүх хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Мари Харф хэллээ.
Сонирхуулахад АНУ Сноуденийг төрийн өмчийг хулгайлсан, нууцын зэрэглэлтэй мэдээлэлд нэвтэрч, бусад улсын тагнуулын байгууллагад мэдээллийг зориуд дамжуулсанд буруутгаж байгаа. Хэрэг тус бүрт түүнд 10 жил хүртэлх хорих ял оноож магадгүй юм.
Ямартай ч АНУ-ын тагнуулын нууцлал өндөртэй материалуудыг олон нийтэд задалсныхаа төлөө Эдвард Сноуден эрх чөлөөний оронд чөлөөт иргэнийхээ хувиар дахиж хэзээ ч хөл тавихгүй гэдэг нь тодорхой болоод байна.
Эх сурвалж: ВВС