Хоёрдугаар сарын 27-ны орой Москва хотын төвд буудуулан амиа алдсан ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Борис Немцовтой түүний гэр бүл, найз нөхөд, дэмжигчид нь өчигдөр /03.03/ салах ёс гүйцэтгэлээ. Борис Немцовыг Москвагийн “Троекуровское кладбище” оршуулгын газарт нутаглуулжээ.
Талийгаачийн оршуулгын ёслолд маш олон хүн оролцсон юм.
Цагтаа Оросын нөлөө бүхий улс төрчдийн нэг байсан Борис Немцовийг Ельциний залгамжлагч гэж болно гэж олон хүмүүс үздэг байсан.
Тэрбээр Путины улс төрийн бодлогын дарангуйлал хэмээн мэдэгдэж, түүний эсрэг тууштай тэмцэгч гэдгээрээ бас алдартай. Үүнийхээ төлөө хэд хэдэн удаа баривчилагдаж ч байжээ.
Мөн Борис Немцов Украины хямралыг өдөөгч нь Путин хэмээн үздэг байсан юм.