Эрүүл мэнд, Спортын сайд аа, 2016 оны олимп хаяанд тулчихлаа.
Гэтэл Та олимпийн өмнө спортын салбарт "бөмбөг" тавьчихлаа. Таны тавьсан "бөмбөг" бол Спорт бэлтгэлийн төвийн даргаар томилсон /хуучин нэршлээр/ П.Бат-Эрдэнэ байлаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар ажиллаж байсан хүн спортын салбарыг толгойлохоор ирсэн нь үнэхээр нүдээ олоогүй шийдвэр байлаа.
Спортын салбарт ялангуяа Монгол Улсын Үндэсний шигшээ багийн толгойд анх удаа улс төрийн томилгоо явагдсан нь энэ.
Юун түрүүн спортын салбарыг толгойлж байсан эрхмүүдийг жагсаалтаас та бүхэн харж болно.
- Ч.Зоригбаатар-Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Спортын дунд сургуулийг үүсгэн байгуулагч, захирал
- П.Дагвасүрэн-Монгол Улсын арслан
- Х.Баянмөнх- Монгол Улсын Дархан аварга, чөлөөт бөхийн олимпийн мөнгөн медальт
- О.Эрдэнэ-Өлзий-Тэшүүрийн холбооны ерөнхийлөгч, тэшүүрийн тамирчин байсан
- Г.Пүрэв-Очир-Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, самбо, жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан
- Ч.Наранбаатар-Олон улсын софт теннисний холбооны тэргүүлэгч гишүүн, МСТХ-ны ерөнхийлөгч, Ахмад тамирчдын холбооны ерөнхийлөгч
- Б.Наранбаатар-Чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин
- П.Бат-Эрдэнэ-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга асан
П.Бат-Эрдэнэ даргын хувьд ажлаа авсан даруйдаа шуудхан л халаа, сэлгээ хийжээ.
Монгол хүн байж мэндийн зөрүүгүй ийнхүү халаа хийсэн нь шигшээ багийнхныг гайхшрууллаа.
Гавьяат тамирчин Б.Наранбаатар Спорт бэлтгэлийн төвийн даргаар томилогдож ажлаа авахдаа нэг ч хүнийг халаагүй юм шүү. Тэртэй тэргүй насаараа спортод зүтгэсэн сэтгэл зүрхээрээ байгаа хүмүүсийг халах шаардлага гавьяатад байгаагүй нь лавтай.
Б.Наранбаатар гавьяат ажлаа авсан даруйдаа Спортын төв ордонд насаараа цэвэрлэгч, слессарь хийсэн хүмүүсийг төр засгийн одон медальд тодорхойлж өнөө хэд нь "Алтан гадас", "Хөдөлмөрийн хүндэт" авч ордон даяар л бөөн баяр хөөр болж байсныг тод санаж байна.
Спортын хүний сайхан жудаг энэ.
П.Бат-Эрдэнэ дарга жолооч, ерөнхий нягтлан, Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийг халжээ.
Х.Баянмөнх аварга БТСУХ-ны даргаар томилогдсоныхоо дараа шинэ жолооч авч.
“Күүгийн нэр кэн бэ гэхэд жолооч нь Аваргабаатар гэж.
Баянаа аварга “Ай одоо күмүүс Аварга аа гэвэл би харах уу чи харах уу. Баатар аа гэвэл би харах уу чи харах уу. Миний күү нэрээ соль нэг бол аварга нь жолоочоо солъё” гэж хошигнож байсан гэдэг.
Баянаа аваргаас хойш Спорт хорооны таван даргын жолоочоор ажилласан Ц.Аваргабаатар гэж хүн өчигдөр хамгийн түрүүнд халагдаж.
Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нараас цааш зүс танихгүй П.Бат-Эрдэнэ танд спортын амьд домог болчихсон Ц.Аваргабаатар гэж хүн спортын хамгийн сайн сайхан ялалт, дурсамж болгоныг хүүрнэх байсан биз.
Зургаан даргын жолоочоор ажиллах зав зайгаараа Спортын төв ордны бүхий л тэмцээнийг үзсэн хүн болохоор спортынхон Аваргаа ах гээд хүндэлнэ гэж жигтэйхэн.
Мөн Ерөнхий нягтланг халж орны хүнийг нь томилжээ. Спорт бэлтгэлийн төвд зургаан тэрбум төгрөг хүрэхгүй төсөв энэ жил ноогдож байгаа. Үүний 4,4 тэрбум нь шигшээ багийн тамирчдын тэмцээн уралдаан, хамтарсан бэлтгэл, цугларалтад зарцуулагдахаар төсөвлөгдсөн. Гэхдээ энэ мөнгийг арай ядан хүргэдэг. Арга ядахдаа жүдод гэхэд ерөнхийлөгч Х.Баттулга нэг тэрбум төгрөгийг хувиасаа гаргаж байж Монголын жүдочид дэлхийн татамид нэрээ мөнхөлж өнөөдрийн энэ амжилтаараа аархаж яваа.
Спортын төв ордонд ямар нэгэн тендер, илүүдсэн мөнгө байдаггүй юм аа, П.Бат-Эрдэнэ дарга аа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шиг мөнгө бус хөлс үнэртдэг газар шүү гэдгийг юун түрүүн мэдэр.
2016 оны олимпийн өмнө Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, XX зууны шилдэг шүүгч, Ардын багш А.Басхүүг халсан нь таны хувьд хамгийн том алдаа байлаа.
Сайнаар хэлэхэд ФИЛА-гийн “Алдрын танхим”-д өргөмжлөгдсөн дэлхийн есөн шүүгчийн нэг, зургаан олимпийн наадам, 30 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шударгаар дэнсэлсэн энэ хүний нүүр царайг 2016 оны олимпын чөлөөт бөхийн шүүлтэд ашиглахад зайлшгүй хэрэгтэй байлаа.
Муугаар хэлэхэд А.Басхүү гэж хүний 40 жил спортод дархлагдсан омогшил, аархал, хахир хатуу муухай ааш үндэсний шигшээ багийг зангидахад үнэхээр чухал байсан.
Тархай бутархай байсан 17 шигшээ багийг зохион байгуулалтад оруулж, дасгалжуулагч нараас төлөвлөгөө нэхэж 5-6 буцааж, хатуу шаардлага тавьсны эцэст өнөөдөр зөв голдиролд нь оруулсан хүн бол яах аргагүй А.Басхүү.
Инчёны Азийн наадамд сайд дарга нар хүндэт зочны суудалд тухалж байхад шигшээ багийн төлөө А.Басхүү, Ч.Эрдэнэтуяа гэж хоёр хүн туйлдаж унатлаа л Монголын багийн бүх тэмцээн уралдаан бүрт алгасахгүй очиж, зөвлөгөө өгч, дэмжсэнийг нүдээр харж л байлаа.
Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэтуяаг мэргэжилтэн болгож, ахлах мэргэжилтэн Ш.Энхтөрийг ажлаа өгөхийг шаардаж.
Спортын салбарт МҮОХ, Монголын хөлбөмбөгийн холбоо, сагсан бөмбөгийн холбоог тойрсон хэл ам бий.
Гэхдээ Спортын төв ордон ялангуяа үндэсний шигшээ баг яг зөв гольдролдоо орчихсон явж байгааг сүүлийн хоёр, гурван жилийн дэлхийн аваргууд, Инчёны Азийн наадам баталсан юмсан.
2008 онд Монголын ард түмнийг баяр хөөр, бахдалаар тэтгэж олимпийн хос аварга төрсөн.
2012 онд олимпийн бэлгэдэл таван цагаригийн тоогоор медальтай ирсэн.
2016 оны олимпод Монголын ард түмэн бүр илүү амжилт хүсэн хүлээж байгаа шүү гэдгийг хатуу анхааруулъя.
Энэ бүхэн Монгол Улсын Үндэсний шигшээ багийн удирдлага П.Бат-Эрдэнэ, салбарын сайд Г.Шийлэгдамба та бүхний гарт байгаа шүү.
Ялалт, ялагдал, үүрэг хариуцлага бүхнийг та хоёроос нэхэх учиртайг жилийн өмнө сануулья.
Спортын салбарт хэзээ ч ганц хүн амжилт гаргадаггүй. Олон хүний хөдөлмөр, хөлс хүч, ялалтын амт, ялагдлын гашууныг амсч байж өнөөдөр бид олимп, дэлхийн аваргатай болсон юм.
2008 оны долдугаар сарын 1-ны Монголын түүхэнд байгаагаагүй тэр хараар будагдсан аймшигт өдрүүдийн аврал бол олимпийн аварга Н.Түвшинбаяр байлаа. Тэр их үзэн ядалт, өшөө хорсол, турхиралтаа мартаж төрийн өндөрлөгүүд олимпийн аваргатай болсондоо баярлаж хөл дээрээ тогтож зогсч чадахгүй болтлоо нийлж, найрлаж, дарвиж байсан.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн намар Монголд ирэхдээ ганцхан хүнийг онцгойлон тэвэрч дотно уулзсан нь жүдогийн отгон дэлхийн аварга Г.Болдбаатар.
Жүдогийн дэлхийн аваргыг нутагтаа бахархалтай хүлээж авсан ерөнхийлөгч В.Путины нүдэн дээр 60кг-ын гол найдвар Беслан Мудрановыг ялж аварга болсон болохоор тэр түүнийг бишрэхээс яахав.
Их спортын гайхамшиг энэ.
Энэ салбарт костьюм зангиатай бус тамирын хувцастай эрхмүүд юунаас хэрэгтэй.
Улс төрд тоглолт хийж болдог байх. Харин Монгол улсаар овоглодог үндэсний шигшээ багаар битгий тоглооч гэдгийг салбарын сайд, спортын шинэхэн удирдлагуудад хандаж хэлье.