Мягмар гарагт эхэлсэн Женевийн авто шоуны үеэр байгаль орчинд ээлтэй гэхээсээ илүүтэй тансаг зэрэглэлийн автомашинууд болон “SUV” загвар анхаарлын төвд байсныг ажиглагчид онцолж байна. Учир нь өнгөрсөн онд Европт худалдаалагдсан 12.5 сая автомашинаас ердөө 75 мянга нь цахилгаан автомашин байжээ.
“Daimler” компанийн Гүйцэтгэх захирал Дитер Цетше “Ерөнхийдөө “SUV” загварын автомашины эрэлт өссөөр байна. Манай компанийн хувьд энэ төрлийн хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн олон бүтээгдэхүүн худалдаалдаг. “SUV” болон цахилгаан автомашины технологи эрчимтэй хөгжсөөр байна. Удахгүй цахилгаан автомашины эрин үе ирнэ. Гэхдээ цаг нь арай болоогүй байна” хэмээн онцолсон байна.
Шоуны үеэр “Lamborghini”, “Ferrari”, “Audi” компани өндөр хурдтай шинэ автомашинуудаа танилцуулсан бол “Daimler” компани 560 мянган ам.долларын үнэтэй лимузинээ олон нийтэд дэлгэлээ. Түүнчлэн урт хугацаандаа агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл ашиглах Засгийн газрын бодлогын хүрээнд цахилгаан автомашинууд ч цөөнгүй байжээ.
“Nissan” компанийн Европ дахь салбарын тэргүүн Паул Вилкокс “Миний бодлоор газрын тосны ханш тийм ч чухал асуудал биш. Манай компани цахилгаан автомашины технологиор дэлхийд тэргүүлдэг. Тухайлбал манай “Leaf” нь 160 мянган хувь борлогдсон хамгийн эрэлт өндөртэй цахилгаан автомашин. Манай үйлчлүүлэгчид ч сэтгэл хангалуун байдаг. Бид цахилгаан автомашин нь ирээдүйн технологи гэдэгт итгэл төгс байна.
Гэхдээ ирээдүйг тодорхойлох цорын ганц технологи гэж болохгүй. Олон гайхалтай технологийн ердөө нэг нь” хэмээн онцоллоо. Мөн “Apple”, “Google” компанийг хүчтэй өрсөлдөгч болж мэднэ гэдгийг автомашин үйлдвэрлэгчид дурдаж байна. Учир нь “Apple” компани 2020 оноос цахилгаан автомашины үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Харин “Google”-ийн хувьд ирэх таван жилд бүрэн автомат жолоодлоготой автомашин худалдаанд гаргах зорилтоо танилцуулаад байна. Энэ талаар “Volkswagen”-ийн Гүйцэтгэх захирал хэлэхдээ "Google, Apple-ийн шинэ технологи бидний сонирхлыг ихэд татаж байгаа. “Volkswagen” компани автомашины болон цахим ертөнцийг нэгтгэж чадна" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. “IHS” судалгааны байгууллагын тооцооллоор дэлхийн автомашины зах зээл энэ онд 2.4 хувиар өсөх төлөвтэй байгаа юм.