-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-
Qualcomm Барселон хотноо болж байгаа “Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга” дээр анхны хэт авиагаар хурууны хээ таних системийг танилцууллаа.
Энэхүү технологи нь таны хурууны хээ, хөлсний булчирхай гээд бүх зүйлсийг маш тодоор харуулж чадна. Тийм ч учраас өндөр нарийвчлалтайгаар хүний хурууны хээг таних энэ систем өнөөдөр зах зээл дээр байгаа ямар ч хурууны хээ таних төхөөрөмжөөс илүү аюулгүй аж.
Дээрээс нь хэт авиагаар таньдаг систем учир заавал шил биш хуванцар, металл гэх мэт олон гадаргуутай байж болох юм. Qualcomm энэ гайхалтай технологийг Windows 10 үйлдлийн системд суулгаж, томоохон банкнуудад ашиглуулахыг хүсэж байгаа аж.
Тэдний үндсэн зорилго нь нууц үгийг үндсээр нь сольж, илүү аюулгүй, урт хугацаанд хэрэглэж болох систем хөгжүүлэх. Учир нь мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед хүмүүсийн нэн чухал мэдээллүүдийг ганц үг, тооноос бүрдэх нууц үг хангалттай хамгаалж чадахгүй гэж тэд үзжээ.