-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-
2020 оноос нэвтрүүлэхээр зэхэж байгаа 5G сүлжээний ачаар хүмүүс хүн дүрст роботуудыг шууд удирдаж болох аж. Байгалийн гамшиг тохиолдсон аврагчид өөрийн биеэр очиход эрсдэлтэй бүсэд ийм роботуудыг ажиллуулах юм.
5G сүлжээ 1 миллисекундийн хоцрогдолтой дамжуулах юм
Харин тэднийг хэн нэгэн удирдана. Өмнөд Солонгосын SK Telecom, Samsung компаниуд Барселонд хотноо зохиогдож байгаа “Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга” дээр 5G сүлжээг ирээдүйд хэрхэн ашиглаж болох талаар тайлбарлажээ.
Энэхүү сүлжээ нь 7,55Gbps хурдтай байх аж. Хамгийн гол нь энэ өндөр хурдтай сүлжээ бараг хоцрогдолгүй дамжуулдагт байгаа юм. Өнөөдөр хэрэглээнд нэвтэрчихсэн хамгийн хурдан сүлжээ болох 4G гэхэд дунджаар 50 миллисекундийн хоцрогдолтой дамжуулдаг.
Харин 5G сүлжээ 1 миллисекундийн хоцрогдолтой дамжуулах юм. Ер нь бол та нэг үйлдэл хийхэд робот секундийг мянга хуваасны нэгтэй тэнцэх хугацааны дараа мэдээллийг хүлээн авна.
SK Telecom Барселонд танилцуулсан робот дээр энэ сүлжээг туршин харуулсан бөгөөд илгээгч, хүлээн авагч хоёрын хоорондын зай нэг км хүртэл байхад ямар ч асуудалгүй дамжуулна гэжээ.
Харин 4G сүлжээ ийм хол зайд шууд дамжуулж чадахгүй. Хүмүүсийг роботын тусламжтай гамшгийн бүсэд ажиллуулахаас гадна 5G сүлжээний тусламжтай та 360 градусын өнцгөөр виртуал дүрсийг дамжуулж болно.
Роботыг хэрхэн удирдаж байгааг доорх бичлэгээс үзнэ үү.
Танилцуулгын үеэр SK Telecom серверээс хэрэглэгчийн Oculus Rift-рүү шууд бичлэг дамжуулж байгааг харуулсан юм. Их хэмжээний мэдээллийг, тун бага хоцрогдолтойгоор дамжуулах 5G сүлжээг 2018 оноос эхлэн Өмнөд Солонгост туршилтаар нэвтрүүлэх бол 2020 оноос хэрэглээнд нэвтрүүлэх аж.