Үндэсний портал GoGo.mn сайт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол эмэгтэйчүүд, ээжүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх цуврал ярилцлагууд хүргэж байна.
Энэ удаад бид өөрийн үзэл бодлоо нийгмийн сүлжээгээр хүчтэй илэрхийлж чаддаг “Tseren Tours” компанийн захирал Э.Цэрэнтэй гэр бүлийн хүчирхийллийн талаар ярилцлаа.
-Таны ойр орчимд хүчирхийлэл гардаг уу, та хүчирхийллийг өөрийн нүдээр харж байсан уу гэдэг асуултаас ярилцлагаа эхэлье?
-Гардаг. Анзаараад байхад ажил дээр, хөршүүдэд, заавал хүүхдийн эрхэнд халдсан гэмээргүй, томчуудын хоорондох гэр бүлийн хүчирхийлэл эргэн тойронд гарч байдаг.
-Та тэр хүчирхийллийг зогсоох гэж ямар нэг арга хэмжээ авч байв уу? Цагдаа дууддаг уу?
-Хөндлөнгийн хүмүүс хоорондоо муудалцахад би цагдаа дуудаж байсан. Харин гэр бүлийн хүмүүсийн хувьд үнэхээр хэцүү юм билээ. Иймэрхүү асуудлыг олон жил харж байна. Дундуур нь орж, зогсоох гэж үзэж байлаа. Гэр бүлийн хүмүүсийн хувьд шууд дундуур нь орчихоор үнэхээр ярвигтай байдаг. Элдэв янзаар доромжлуулна, эсвэл байдлыг бүр дордуулчих гээд байдаг.
Сэтгэл санааны дарамт, байнгын айдастай байлгахыг гэр бүлийн хүчирхийллийн хэмжээнд ойлгохгүй байна.
Ажлын нөхцөлд эхнэр нь тав зургаан гадны хүмүүстэй хөдөө яваад ирэхээр нөхөр нь учир шалтгаангүй уурладаг байдлыг би харж байсан. Энэ болгонд эхнэрт нь ойлгуулах, нөхөрт нь учрыг нь ярих гэхчлэн жижиг ажил хийж байлаа. Гэхдээ тэр хүний хүлээн авч байгаа тэр ухамсрыг өөрчлөх, тэр харыг хэвийн болгоно гэдэг ганц Цэрэнгийн үгээр болохгүй юм байна гэдэг ойлгомжтой байна.
-Тэгвэл тэрийг багасгахын тулд юу хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Тэрийг зүгээр нэг Наран, Саран эсвэл Доржид хэлэх тийм ч ач холбогдолтой биш. Гэр бүлийн хүчирхийллийн ойлголт бидэнд их нимгэхэн байна. Хүчирхийлэл гэхээр бид бэлгийн хэмжээнд хараад байдаг. Эр нь эмийгээ, эм нь эрийгээ дарамтлах, эсвэл өөрөөсөө бага насны хүүхдийг дарамтлах гэх мэт.
Харин сэтгэл санааны дарамт, байнгын айдастай байлгахыг гэр бүлийн хүчирхийллийн хэмжээнд ойлгохгүй байна. Ер нь залуусыг хараад байхад сэтгэлийн хөдөлгөөнөөр маш хурдан суудаг. Хайртай хүндээ хайртай болж харагдах гээд баахан хүүхдээр дардаг. Өөрийгөө хэн бэ гэдгийг таниагүй байхдаа, 20 настайдаа хүүхэд гаргаж байна.
Сэтгэл санааны хувьд өөрийгөө бүрэн таниагүй байхдаа хүүхэд гаргаад эхлэхээр гэр бүлд ч бас дараа дараагийн асуудал үүсэх, яваандаа хоорондоо зөрчилдөхөөр тэрийгээ гэртээ дадал зуршил болгож байгаагаа хүмүүс анзаарахгүй байна. Хоёр биетэйгээ маргалдсаар байгаад хажуудах хүүхдээ анзаарахаа больчихдог. Энэ бүхэн нүдэн дээр ил байна.
-Манайхан энэ бүхэнд нэгэнт дасал болчихсон. Гэтэл хүчирхийлэл дунд байгаа хүүхэд том болоод хүчирхийлэгч болно гэж ярьцгаадаг. Тэгэхээр хүүхдийг яаж хүмүүжүүлэх ёстой юм бэ?
-Ер нь насанд хүрсэн хүн болгон өөрийнхөө хүүхэд насыг бодох хэрэгтэй л дээ. Өнөөдөр би ч гэсэн өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлж байхдаа “Өнөөдрийн Цэрэн хэн бэ?” гэвэл ерөөсөө миний хүүхэд нас юм. Би хүүхэд байхдаа хэн байсан тэрүүгээрээ л би өөрийгөө илэрхийлнэ. Дээр нь би ээж хүн. Нийгэмд аав ээж нарын хүүхдүүддээ нөлөөлж байгаа нөлөөллийг хэлж ярихгүй бол болохгүй. Хүн ямар орчинд өсөж, ямар дарамт амсана том болоод тэр дарамт амьдрал дээр түлхүү гарч ирэх магадлал өндөр.
Мэдээж тухайн хүний зан чанар гээд олон зүйлээс шалтгаалдаг ч багаас авсан зангаа хүн тавьдаггүй. Бидний суурь хүмүүжил бол бидний хүүхэд насанд, ялангуяа гурваас зургаан насанд сууж байна. Энэ үед нь бид анхаарахгүй байна.
Бид ирээдүйгээ сайхан болгоно гээд шилэн байшин барьж, уул уурхайгаар төсөөлөөд байдаг. Гэтэл хамгийн үнэт ХҮНЭЭ мартчихаад байна.
-Огт анхаарал халамж авдаггүй хүүхдүүд бас байна.
-Өнөөдөр маш олон хүүхэд цэцэрлэгт явдаггүй гэртээ үлддэг. Энэ хүүхдүүдэд бид суурь хүмүүжлийн тухай ярих их хүнд болж байна. Өдөржин гэртээ цоожлогдоод үлддэг хүүхэд ямар байх вэ? Миний насанд гурван насандаа цэцэрлэгт яваад дуу хөгжимд оролцоод, олон нийтийнхээ хүчинд чирэгдээд явж байсан үе. Тэр үед бүх хүүхэд сургууль цэцэрлэгээр дамжих ёстой байсан.
Гэтэл өнөөдөр маш том хэсэг нь цэцэрлэггүй болчихлоо. Үүнд хяналт байхгүй боллоо. Тэгэхээр бид хэчнээн сайхан зүйл яриад хэрэг байхгүй. Нийгмийг бид дийлэнхээр нь авч үзэх ёстой. Манай нийгэмд баян ядуугийн ялгаа маш их байна. Нэг хэсэг хүүхдүүд нь Зайсангийн тэнд байгаа сургуулиудад явж байна. Энэ хүүхдүүд нийгмийн дундаж амьдралыг ч ямар байдгийг мэдэхгүй, гэтэл дундаж амьдралаасаа бүр дор тасарчихсан, сургууль цэцэрлэггүй хэсэг бүлэг хүүхдүүд бий.
Бид ирээдүйгээ сайхан болгоно гээд шилэн байшин барьж, уул уурхайгаар төсөөлөөд байдаг. Гэтэл хамгийн үнэт хүнээ мартчихаад байна. Бид хүнээ л харахгүй бол Монгол улс хэчнээн баяжсан ч аймшигтай хэрэг гараад байвал яах вэ?
Миний ойлгосноор саяны хэрэг бол эхнийх нь ч биш, эцсийнх нь ч биш. Ийм явдал зөндөө гарч байсан. Үсрээд бид 7-14 хоног шүүхдээд л өнгөрдөг. Надад заримдаа энэ төр засгийн удирдагчид зориудаар ингэж дөжиртөл нь байлгаад байна уу даа гэсэн хардлага төрдөг.
Үүн дээр төр засгийн удирдагчид цочроод, олон нийтийн өмнө зурагтаар гарч эмгэнэл илэрхийлээд, “ийм байх ёсгүй!” гэж уриалан хөрөнгө шаардахгүйгээр хийх алхмууд зөндөө байна шүү дээ. Хүмүүсийн өмнө тодорхой хэмжээгээр уучлалт хүсэх хэрэгтэй. Огт ийм юм алга.
Жишээ авахад барууны оронд ийм юм тохиолдвол тухайн салбараа хариуцсан албан хаагчид, ерөнхий сайд, ерөнхийлөгч нь толгой гудайлгах асуудал шүү дээ. Хүний амь дээд зэргийн зэрлэг байдлаар хөнөөгдөөд байхад нам жим байгаад байна.
Энэ асуудлыг дээш нь хүртэл тавих ёстой. Ер нь саяхан бид тайван цуглаан хийгээд харууслаа илэрхийлж, төр засагт ард түмэн бухимдаж байгаагаа харууллаа. Гэхдээ миний бодлоор энэ жагсаал зогсох ч ёсгүй. Хуулинд өөрчлөлт ортол нь, арга хэмжээ автал үе үе хийх ёстой.
-Таны хувьд хүчирхийллийн эсрэг юу хийж чадах вэ?
-Саяны аймшигтай зэрлэг явдал гарахад би фитнессээсээ дөнгөж гараад явж байлаа. Надад чатаар нэг охин тэр хэргийн тухай мэдээг явуулсан байсан. Тэр зургийг хараад үзэх ч сонирхол байгаагүй. Дараа нь нэг газар ярилцлаганд ороод гараад ирсэн чинь тэр орой нь надад долоо найман хүн хандсан байсан.
“Цэрэн эгч ээ, та яагаад дуугарахгүй байгаа юм бэ? Хүмүүст энэ огт хүрэхгүй байна. Та хэлээч” гэсэн. Би хэдийгээр Фэйсбүүкээр өөрийн дураар юм бичдэг ч гэсэн нийгмийн захиалгаар юм бичээд байгаа юм. Гэхдээ надад тэр линкийг тараах хүсэл байгаагүй. Учир нь би маш ихээр цочирдсон. Би өөрийн сэтгэлээ хуваалцан “аймшигтай юм болж байна” гэсэн утгатай зүйл өөрийнхөөрөө бичсэн. “Дөрвөн настай охины хэрэг намайг унтуулсангүй” гэж. Тэр шөнө нь би унтаагүй, тэр зураг миний сэтгэцэд тэгтлээ нөлөөлсөн байсан.
Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэвэл би олон нийтэд тодорхой хэмжээгээр үзэл бодол, өөрийн үгийг хүргээд байж чадах юм байна. Зөвхөн саяны явдлаас болоод маш олон хүн сэтгэгдлээ бичиж, хамгийн сүүлд бид эмгэнэн гашуудаж лаа барихад авсан зургаа тавихад 13 мянган хүн үзсэн байна. Яагаад гэвэл лайк дарсан байна. Лайкан дээр гэхдээ тийм ач холбогдол өгөхгүй байсан ч тэр доор орсон сэтгэгдлүүдийг тоолохын арга алга. Тэгэхээр нийгэмд үүний эсрэг юу хийж чадах вэ гэвэл би өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд нийгэмд энэ тухай таниулаад, зөв буруу гэж бичээд байж чадах юм байна.
Хоёрдугаарт, төрд нөлөөлж, хууль эрхзүйн орчинг нь сайжруулахгүй юм бол доороо хэчнээн яриад ч нөлөөлөл байхгүй. Одоо ард түмэн массаар хөдөлж, дээшээ сонсгох ёстой. Сонсохгүй биш сонсож л байгаа. Ганцхан арга хэмжээ авахгүй байна. Арга хэмжээ автал нь бид яаж шахах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Саяны болсон тайван цуглаан дээр нэлээн олон ТББ-ууд оролцсон юм билээ. Тэд мөн идэвхтэй ажиллах байх.
Сургуулийн хүүхдүүдэд тохирсон, тэдний сэтгэхүй ойлгох хэмжээний ухуулах яриа хийх хэрэгтэй байна
Ер нь явж явж Цэрэн хэн юм бэ гэхээр жирийн нэг ээж хүн шүү дээ. Нийгмийн амьдралд идэвхтэй, үгээ хэлэхээсээ түдгэлздэггүй л ийм хүн. Тэгэхээр бид үгээ хэлэх боломжтой энэ сувгийг л сайн ашиглахаас биш би кино бүтээж чадахгүй, мундаг зурагт хуудас гаргаж чадахгүй.
Харин Оюутнууд сургуулийн хүүхдүүдэд яриа хийх юм бол би дуртай оролцдог. Намайг оюутнууд их урьдаг. Гэхдээ надад сургуулийн хүүхдүүдэд яриа хийх урилга ирээгүй байна. Бид тэдэнд тохирсон, тэдний сэтгэхүй ойлгох хэмжээний ухуулах яриа хийх хэрэгтэй.
“Хэдүүлээ ярья л даа. Гэртээ та нар даалгавраа хийсэнгүй гэж аав ээждээ зодуулдаг уу?” гэх зэргээр хөнгөн хэлбэрээр эхлэх хэрэгтэй. “Гэхдээ танай аав чинь муу хүн байна” гэж ярих гэж байгаа биш. “Бүгдээрээ бодъё. Зодуулахгүйн тулд юу хийж болох вэ?” гэх мэтээр асуултуудыг хүүхдүүдэд тавиад, “даалгавраа хийдэг болъё, “гэхдээ даалгавраа нэг хийгээгүй байхад зодсон уу? Хоёр удаа хийгээгүй байхад зодсон уу? Ер нь зодох зөв үү?” гэх мэтчилэн хүүхдүүдийн тархийг задалж, хүний эрх, хүүхдийн эрх гэдэг нь юу юм бэ гэдэг ойлголт өгч, жаахан салхийг нь хагалах хэрэгтэй. Тэгэхгүйгээр дараа нь хүүхдүүд бидэнд ярьсангүй гэдэг асуудал гарвал яах вэ?
Би бага байхдаа ээж аавдаа зодуулсан бол ингэж зодуулах ёстой л гэж бодохоос биш хүчирхийлэл гэж ойлгохгүй. Мэдээж хэрэг хүүхэд юм болохоор их зодуулвал насан туршдаа хорсоно. Багадаа их зодуулсан хүүхдүүд нэлээн өстэй байдаг. Хүчирхийлэл авсан хүн, эрчүүдэд дээрэлхүүлсэн хүн эрчүүдийг үзэн ядах магадлал их бий.
-Хүүхдийн хүмүүжилд хүүхдийг зодож болно болохгүй, хөнгөхөн алгадаж болно гэх мэтчилэн янз бүрийн ойлголтууд байдаг шүү дээ. Яг яаж хандах ёстой юм бэ?
-Нийгэмд байгаа янз бүрийн гэр бүлүүдэд яг ийм байх ёстой гэж болохгүй. Би гадаад нөхөртэй хүн. Заримдаа бид хоёр тэс ондоо юм ярьдаг, санал нийлэхгүй үе бий.
Гэхдээ гэр бүлийг нэгтгэдэг хүүхдийн эрх ашиг хаана байна? Миний түрэмгий байдал, манай нөхрийн түрэмгий байдал бол огт биш. Энэ бол бид хоёр бие биенээ ялах тухай биш. Бид хүүхдүүдийнхээ төлөө зөв шийдвэр гаргах тухайд нэгдэх ёстой. Айл болгоны гэр бүлийн соёл, хүмүүжил гэж яривал өөр. Бид хүүхдээ хожим том болоход нь хар сүүдэр тусгачихгүй байхын тулд яаж авч явах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ихэнх гэр бүлийн хүчирхийлэл өнөөдөр арчаагүй айлуудад бий болдог. Ажил дээрээ гаргасан уур, хоёр биедээ гаргасан уураа хамгийн арчаагүй, өөрийгөө хамгаалах чадваргүй хүн дээр гаргаж байна.
Хүүхэд үзэл бодлоо хэлэхээсээ айдаггүй байх ёстой
Гаднаа их сайхан хүмүүс гэртээ хүчирхийлэгч байна. Саяны тэр гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй гэж байгаа аавыг харахад би огт итгэхгүй байсан. Энэ тийм юм хийх хүн биш. Яаж ч хараад. Гэтэл доор нь хүмүүс “харваас муу алуурчин” гэж бичсэн байсан.
Тэгээд би ”энэ залуугийн сэтгэцийг бид маш сайн судлах хэрэгтэй” гэсэн санал бичсэн. Манай Монголд тийм мэргэжил байдаг уу? Энийг хийсэн бол хийх сэдэл нь юу байв? гэдгийг мэдэх хэрэгтэй. Ажил дээрээ нэг л их сайхан залуу. Ажил дээрээ гаргадаггүй уураа нялх амьтанд гаргасан юм биш байгаа даа. Надад тийм бодол төрсөн. Эрчүүд их нэрэлхүү хүмүүс. Найзууд дундаа нэртэй байхыг хүсдэг хэрнээ гэртээ ирээд хүчирхийлэл үйлддэг.
-Та хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
-Хүүхдээ ингэ тэг гэж цаг наргүй алхаа гишгээг нь заадаг аав ээж нартай бид адил биш. Бид зөнд нь орхидог. Хоолоо цагтаа идэх ёстой гэдгийг ухамсарт нь суулгадаг, хичээлд заавал явах ёстой гэдэг. Чиний дуртай дургүй гэдэг бол асуудал биш ерөөсөө чи сурах ёстой гэсэн нөхцөл шаардлагыг тавьдаг. Хүн хүнд итгэх гэрийн төвшинд ярьдаг.
Хоёр хүүхэддээ хүн үзэл бодлоо хэлэхээсээ айдаггүй байх ёстой. “Ямар нэг айсан бэргэсэн, аавд таалагдахгүй байх, ээжид таалагдахгүй байх, эсвэл хүүхдүүд намайг шоолох байх гэдэг байдлаар битгий юманд ханд. Чи бодож байгаагаа чөлөөтэй хэлж сур, магадгүй чамайг ангийн чинь бүх хүүхэд шоолсон ч чи тэрийг чөлөөтэй хэлж сур. Энэ маш чухал.
Хүмүүсийн дийлэнх нь салхины аясаар явж байдаг. Энэ дунд тэс өөр бодолтой байвал тэр тусмаа хэлэх зоригтой бай. Магадгүй чамайг ангиараа шоолсон ч чи бусдаас өөр үзэл бодолтой байгаагаараа бахарх, үүнээс битгий шантар” гэж хэлдэг. Үүгээр эцсийн эцэст өөрөө өөртөө үнэнч амьдар гэдэг зүйлийг сургаж байгаа юм. Бусдад таалагдах биш, бусдаас айх биш, ичих биш, тэглээ гээд хумигдах биш.
-Ярилцсанд баярлалаа.