Бид өнгөрсөн онд 400 мянга орчим жуулчин хүлээн авсан. Үүнийг 2013 оны мөн үетэй харьцуулахад зургаан хувиар буурсан үзүүлэлт аж. Тэгвэл энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа нийслэл хот маань зорилгодоо хүрэхийн тулд жуулчдын тоог нэг жилийн дотор гурав дахин өсгөх шаардлагатай болж байна.
Эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед жуулчдыг татсанаар улсын эдийн засгийг өсгөх, орлогыг бүрдүүлэх боломжтой.
Олон улсын томоохон байгууллагуудаас гаргадаг жуулчид хамгийн их зорчдог орнуудын жагсаалтад Монгол сүүлд эрэмбэлэгдсэн байхыг та бишгүй л олж хардаг байх.
Иймэрхүү тайланд улс орнуудын аялал жуулчлалын талаар хэрэгжүүлж буй хууль эрх зүйн зохицуулалт, бизнесийн орчин болон дэд бүтцийн хөгжил, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагууд, агаарын болон газрын тээвэр, хүний нөөц, соёл болон байгалийн баялаг зэрэг олон хүчин зүйлийг авч үздэг.
Үүнээс үзэхэд Монголын аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй нэн даруй шийдэх шаардлагатай олон асуудал бий.
Үүний нэгийг энэ нийтлэлдээ онцолж байгаа нь Улаанбаатар хотын такси үйлчилгээ. Манай орныг зорих жуулчид онгоцноос буумагцаа хамгийн түрүүнд таксинд сууна. Гэтэл өнөөдөр хотын такси үйлчилгээний таксинуудад аюулгүй байдлын баталгаа байхгүй, бүдүүлэг харьцаатай жолооч нар угтдаг.
Тэгвэл дэлхийн өндөр хөгжилтэй Их Британи, Франц, АНУ, Германд такси үйлчилгээ жуулчдыг татдаг бас нэгэн арга болж байна.
Тодруулбал Лондон хотын нэгэн дүр төрх, илэрхийлэл болдог, эртнээс алдартай хар такси буюу Black Cab дэлхийн томоохон хотуудын такси үйлчилгээнээс хамгийн шилдэг нь болохыг судалгаагаар харуулжээ.
Жолооч хүн сэтгэл судлаач, бие хамгаалагч, туслах, түүнчлэн хэд хэдэн хэлээр ярьдаг сайн хөтөч байх ёстой гэсэн шаардлагыг тавьж, ажилчдаа сургадаг байна.
Их Британийн такси үйлчилгээ дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог ч Лондон тус жагсаалтад сүүлийн гурван жил дараалан тэргүүлж байна. Hotels.com вэбсайтаас явуулсан судалгаанд хамрагдсан хүмүүсийн үзэж буйгаар Лондонгийн алдарт хар таксины жолооч нар мэдлэг сайтай, эелдэг хүмүүс байдаг гэв.
Их Британийн таксины түүх 16-р зуунаас эхтэй бөгөөд энэ үеэс эхлэн анх хөлсний тээврийн хэрэгслийг ашиглаж эхэлжээ. Харин 19-р зуунд лондончуудын үгсийн санд “кэб” гэдэг үг анх орж ирсэн юм. Харин орчин үеийн такси гэдэг ойлголт 1905 онд таксины машинд зай хэмжих төхөөрөмж буюу таксометр суулгаснаар бий болсон.
Лондонгийн такси үйлчилгээ төрийн болон хувийн хэвшлийн хэмээн хуваагддаг бөгөөд эдгээр нь хоорондоо маш өрсөлдөөнтэй ажилладаг юм. Төрийн өмчит компаниудын такси үйлчилгээний үнэ хувийнхтай харьцуулахад бага зэрэг өндөр. Энэ нь юуны өмнө Лондон хотын такси үйлчилгээний ихэнх төрийн өмчит компаниуд энэ зах зээлд олон жил оршин тогтнож байгаа бөгөөд үйлчлүүлэгчдийн дунд өөрийн гэсэн имиж, нэр хүндээ аль хэдийн олсонтой холбоотой.
Харин хувийн хэвшлийн компаниуд энэ их өрсөлдөөн дунд “амьд” үлдэхийн тулд олон үйлчилгээ санал болгодог. Тухайлбал:
"Хаалганаас хаалга хүртэл" үйлчилгээ. Захиалга өгсний дагуу жолооч үйлчлүүлэгчийн заасан газраас нь тосон авч, хүссэн газарт нь хүргэн өгнө. Тус үйлчилгээ өглөө орой, цаг харгалзахгүйгээр үйлчлүүлэгчид хүрэх ёстой гэсэн уриатай.
Нууцлал. Гүйцэтгэгч болон хэрэглэгчийн захиалга, ажил хэргийн харилцааг нууцлах. Уулзалтын цаг, зам, очих газар, төлбөрийн нөхцөлийн нууцлалыг чанд хадгална. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байна.
Лондонгийн такси үйлчилгээ маш өрсөлдөөнтэй байдаг бөгөөд энэ салбарт олон жил болж байгаа зарим хувийн компаниудын жолооч нар 2-3 хэл мэддэг, олон орны соёл, зан заншлын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй хүмүүс байдаг аж.
Үйлчлүүлэгчдээ онцгойлон анхаарал тавих. Ихэнх компаниуд үйлчлүүлэгчийн ая тухыг маш өндөр түвшинд хангахын тулд бүхий л хүч чадлаа дайчилдаг. Тиймээс үйлчлүүлэгч хүссэн тохиолдолд компаниас нэмэлт үйлчилгээний хувилбаруудыг санал болгодог аж.
Нэмэлт үйлчилгээнд:
Үйлчлүүлэгч машинаа сонгох эрхтэй.
Лондонгийн ихэнх хувийн компаниуд өөр өөр ангиллын янз бүрийн машинтай. Үүнээс хамааран Лондонд таксины үнэ үйлчлүүлэгчийн сонгосон машины ангиллаас шалтгаалан өөр өөр байдаг.
Үйлчлүүлэгч жолоочоо сонгох эрхтэй.
Дээр хэлсэнчлэн Лондонгийн такси үйлчилгээ маш өрсөлдөөнтэй байдаг бөгөөд энэ салбарт олон жил болж байгаа зарим хувийн компаниудын жолооч нар 2-3 хэл мэддэг, олон орны соёл, зан заншлын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй хүмүүс байдаг аж. Хэрэв бизнесийн төлөөлөгчид такси захиалга өгвөл жолооч бизнесийн талаар суурь мэдлэгтэй байх ёстой аж. Үйлчлүүлэгч жуулчин хүн бол хотын түүх, соёлын дурсгалт газрууд, хотын хамгийн шилдэг зочид буудал, зоогийн газар эсвэл кафений зэргийг заан зөвлөдөг байна.
Лондонгийн хар таксинаас өөр, түүнээс арай хямдхан Minicab ч такси үйлчилгээ үзүүлдэг. Ийм машинаар хувиараа такси үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийг Лондон хотын Цагдаагийн ерөнхий газраас олгоно. Лондон хот болон түүний гудамж талбайг хэр сайн мэддэг вэ гэсэн сэдвээр жолоочоос шалгалт авдаг байна.
Эхний удаад гурван жилийн хугацаатай, тусгай зөвшөөрөлтэй дугаар, машинд наах тусгай лого болон хэчнээн хүн тээвэрлэх эрхтэй талаар зорчигчдын тоог харуулсан самбарын хамт зөвшөөрөл олгодог. Ийм төрлийн зөвшөөрөлтэй таксинууд зөвхөн дуудлагаар үйлчилгээ үзүүлдэг бөгөөд замаас хүн авбал маш их хэмжээний торгууль төлөх эсвэл лицензээ алдаж магадгүй.
Black Cab таксины үнэ км тутамдаа 2.20 фунт. Харин орой, шөнийн цагаар болон баяр, амралтын өдөр үнэ нэмэгдэнэ.
Такси үйлчилгээнд ашигладаг машины тухайд гэвэл London Taxis International компаниас жил бүр 2600 гаруй кэб үйлдвэрлэдэг. Нэг машин ойролцоогоор 27–35.5 мянган фунт стерлингийн үнэтэй. Үүн дээр ЕХ-ноос 2010 онд тогтоосон журмаар шинэ машин болгонд экологийн стандартад нийцсэн “Евро-5” гэх хөдөлгүүр суулгах юм. Тус хөдөлгүүр 12 мянган фунт стерлингийн үнэтэй аж.
Hotels.com вэбсайтаас явуулсан судалгаанд хамрагдсан хүмүүсийн үзэж буйгаар Лондонгийн алдарт хар таксины жолооч нар мэдлэг сайтай, эелдэг хүмүүс байдаг гэв.
Лондонгийн алдарт хар таксины эдэлгээний хугацааг үйлдвэрлэгчид янз бүрээр үнэлдэг. Ихэнх нь хамгийн багадаа 10-12 жил, 800 мянган км явсан бол болно гэдэг. Тэгвэл Лондонгийн хар таксинуудын ихэнх нь нэг сая милиэс илүү явсан, 25-аас дээш жил ашигласан нь олон аж.
Орчин үеийн хар таксинууд хамгийн дөт зам сонгох, газрын зураг дээрх бүх обьектийг тодорхойлох зэрэг сүүлийн үеийн техник төхөөрөмжөөр тоноглогдсон.
Лондонгийн такси үйлчилгээний салбар маш хурдтай хөгжиж байгаагийн хэрээр жолооч нарыг ур чадвараа дээшлүүлэх сургалтад тогтмол хамруулан, шалгалт авдаг.
Ман жолооч хүн сэтгэл судлаач, бие хамгаалагч, туслах, түүнчлэн хэд хэдэн хэлээр ярьдаг сайн хөтөч байх ёстой гэсэн шаардлага тавьж, ажилчдаа сургадаг байна.
БУХИМДАЛ ДАГУУЛСАН УЛААНБААТАРЫН ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ
Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод такси үйлчилгээ үзүүлдэг албан ёсны бүртгэлтэй 19 аж ахуйн нэгжийн 700 гаруй такси иргэдэд үйлчилдэг байна.
Монголын такси үйлчилгээний түүхээс сөхвөл 1999 онд "Сити такси” компани анх үүдээ нээжээ. Харин 2002-2003 онд 65 аж ахуйн нэгжийн 10000 гаруй такси байсан нь хамгийн оргил үе байв. Тухайн үед нийслэл Улаанбаатар хотод 700 мянган орчим хүн амьдардаг байсан юм. Өнөөдөр нийслэл сая гаруй хүнтэй болсон байхад 700 гаруй такси иргэдэд үйлчилж байна.
Такси үйлчилгээ эрхлэгчид ийнхүү цөөрсөн нь гадаад зах зээлд машины үнэ өссөн, гаалийн татвар, ХАОАТ, банкны хүү өссөнтэй холбоотой. Иймд такси компаниуд хуримтлал үүсгэж чадахгүй, алдагдалтай ажиллаж байгаа нь таксины тоо цөөрөх болсон гол шалтгаан аж.
Харин хоёр дахь шалтгаан нь хувийн таксичид буюу халтуурчдад зах зээлээ хэдийнэ булаалгасантай холбоотой.
Өнөөдөр дуудлагын таксинд ашиглагдаж буй таксометрийг дурын жолооч ухаж, мөнгө иддэг хэрэгсэл болгосон гэдгийг хүлээн зөвшөөрнө. Үүнийг зогсоохын тулд ухаалаг системийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Өнгөрсөн онд такси үйлчилгээний үнийг нэмнэ гэж нэг хэсэг шуугиад өнгөрсөн бол одоо эхний нэг км 1000, цаашаа 900 төгрөгөөр тооцдог. Гэвч таксичид илүү мөнгө нэхдэг, хариулт өгдөггүй, дуудлагын такси талон хэвлэж өгдөггүй зэрэг асуудал гарч, иргэдийг бухимдуулж байна.
Энэ асуудлаар Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Тэрбиштэй уулзан цөөн хором ярилцсан юм.
-Монголын такси үйлчилгээний хөгжилд юу саад болж байна?
-Улаанбаатар хотод үйлчилгээ явуулж байгаа такси компаниуд гаднаас машин оруулж ирээд өндөр банкны хүүгээ төлж чадахгүй алдагдалтай ажиллаж байна. Тиймээс төрөөс бага хүүтэй зээл олгох, таксины үйлчилгээний салбарыг дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Өнөөдөр таксины жолоочид хэдэн төгрөгний орлого авах нь тодорхойгүй. Дээрээс нь мэргэжлийн хяналт, нийслэлийн авто тээврийн газар, замын цагдаа, хот хоорондын тээврийн шалгалт гээд маш олон шалгалт явуулдаг нь таксичдыг төвөгшөөж, дарамтад оруулж байна.
-Үйлчлүүлэгчдээс ихэнхдээ ямар санал гомдол ирдэг вэ?
-Нийслэлийн хэмжээнд 700 гаруй такси үйлчилж байгаа. Мэдээж энэ хүрэлцээ муу. Харин үйлчлүүлэгчдээс таксины тоогоо нэмээч, үйлчилгээгээ сайжруулаач гэсэн санал ихэнхдээ ирдэг.
-Таксины жолооч нарт ямар шалгуур тавьдаг вэ?
-Таксины жолооч байхын тулд хоёроос доошгүй жил машин барьсан, Улаанбаатар хотын иргэн байх ёстой, хотоо сайн мэддэг байх ёстой гэсэн шалгуур тавигддаг. Сүүлийн үед жолооч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулахын тулд сургалт, дамжаа зохион байгуулж байгаа. Түүнчлэн жолооч нарыг наад захын англи хэлний мэдлэгтэй болгох зорилгоор англи хэлний сургалтад суулгаж байгаа.
-Таксины үнэ тариф үргэлж асуудал дагуулдаг шүү дээ. Энэ талаар?
-Таксины үнэ тарифыг эхний км-ийг 1000 төгрөг гэж тогтоосон. Өнөөдөр дуудлагын таксинд ашиглаж буй таксометрийг дурын жолооч ухаж, мөнгө иддэг хэрэгсэл болгосныг хүлээн зөвшөөрнө. Үүнийг зогсоохын тулд ухаалаг системийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. UBCab компани 1616 төв такси дуудлагатай хамтран энэ аппликейшныг хийж, туршилтын шатандаа яваа. Тус системийн давуу тал нь дуудлагын таксины дугаар, жолоочийн нэр утас зэрэг бүх мэдээллийг тан руу илгээнэ. Түүнчлэн явсан км, үнэ тарифын мэдээлэл ч таны утсанд үлдэнэ. Ийм систем рүү орвол жолооч нарт итгэх итгэл дээшилж, мөн хувийн халтуурчдаас ялгарах том давуу тал болно.
Гэхдээ такси үйлчилгээний ололт амжилтыг дурдахгүй байж болохгүй. Таксинд эд зүйлсээ мартсан тохиолдолд эргээд буцах хаягтай, буух эзэнтэй болсон. Өнгөрсөн жилээс эхлэн VIP такси үйлчилгээ ч нэвтэрч эхэлсэн.
Эцэст нь хэлэхэд "Найрсаг Улаанбаатар" гэсэн уриа тавиад байгаа нийслэлийн эрх баригчид энэ салбарт онцгой анхаарал хандуулан, такси үйлчилгээгээ сайжруулахгүйгээр жуулчдыг татна гэвэл санасны гарз болно. Гэтэл эхний жуулчид ердөө хоёр сарын дараа Улаанбаатарт хөл тавих гэж байна.