Брюссельд энэ сарын 9-нд болох Евро бүсийн сангийн сайд нарын уулзалтаар Грек улс зургаан салбарыг хамарсан шинэчлэлийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулна гэж ойрын эх сурвалж мэдээллээ.
Үүнд татварын хуулийг шинэчлэх, нийгмийн даатгалын өрийг барагдуулах, татварын албыг нарийвчлан шалгах зэрэг багтаж байгаа юм. Түүнчлэн татварын хороо байгуулж, аудитын шалгалт хийхээр төлөвлөсөн байна.
Үүнтэй зэрэгцэн Германы сангийн сайд Вольфганг Шойбле Грекийн Засгийн газрыг тусламжийн санхүүжилт авахын тулд хөтөлбөрт тусгагдсан бүх шаардлагыг биелүүлэх ёстой гэж мэдэгджээ.
Харин үүнээс өмнө тэрээр Грекийн Сангийн сайд Янис Варуфакисыг хоёрдмол утгатай хөтөлбөр танилцуулсан гэж шүүмжилж байсан юм.