АНУ-аас Өмнөд Солонгос улсад суугаа Элчин сайд Марк Липперт рүү сахлын хутгатай этгээд дайрч, нүүр гарыг нь шархдуулсан байна.
Халдлага өчигдөр /03.04/ өглөө Элчин сайд лекц уншиж байх үед гарчээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Элчин сайдад эмнэлгийн тусламж үзүүлж байгаа бөгөөд азаар амь насанд нь аюултай шарх аваагүй аж.
Сөүл хотын цагдаагийн газраас өгсөн мэдээллээр халдлага үйлдсэн этгээд Өмнөд Солонгосын иргэн 55 настай Ким гэгч аж.
Халдлага үйлдэхээсээ өмнө тэрбээр өнгөрсөн даваа гарагт /03.02/ эхэлсэн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж буй талаар мэдэгджээ.
Ким 2010 онд Японы Элчин сайд руу тоосго шидэн танхайрч, Сөүл хотын шүүхээс түүнд хоёр жилийн ял оноож байжээ.