АНУ-ын эдийн засаг өсөлтөө хадгалсан хэвээр байгаа талаар Холбооны Нөөцийн банкнаас мэдэгдлээ. Дэлхийн хамгийн том эдийн засгийг тоймлон хүргэдэг “Beige book” тайланд нэгдүгээр сард зарим салбарыг эс тооцвол АНУ-ын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирсаар байгааг онцолжээ.
Шатахууны үнэ буурч байгаа нь америкчуудын хэрэглээний зарцуулалтыг дэмжсэнээс гадна эдийн засагтаа итгэх итгэлийг нь нэмэгдүүлж байна. Энэ нь үйлдвэрлэл болон бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлж байгаа талаар Холбооны Нөөцийн банкнаас мэдэгдсэн юм.
Тухайлбал бизнес эрхлэгчдийн итгэл сайжирч байгааг хөдөлмөрийн эрхлэлтийн өсөлтөөс харж болохоор байна.
“ADP” судалгааны агентлагийн мэдээлснээр хоёрдугаар сард шинээр ажилд орсон хүмүүсийн тоо 212 мянгаар нэмэгдсэн таамаглаагүй үр дүнг үзүүлсэн юм. Цаашлаад энэ нь үйлчилгээний салбарт дэмжлэг болжээ.
Нийлүүлэлтийн Менежментийн институтээс танилцуулдаг үйлчилгээний индекс 56.9 нэгж болон өссөнөөс үүнийг харж болох юм. Хэдий тийм боловч энэ нь нэг талаас эрчим хүчинд суурилсан зарим бүс нутагт сөргөөр нөлөөлж эхлээд байна. Газрын тосны үнэ буурснаар Кливленд, Техас, Канзас болон бусад эрчим хүчний үйлдвэрлэл эрхэлдэг мужид эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатай байгааг Далласын Холбооны Нөөцийн банкнаас онцолжээ.
Учир нь нийлүүлэлтийн илүүдлээс хамааран шатахууны эрэлт буурсан төдийгүй тоног төхөөрөмжийн борлуулалт ч саарах хандлагатай байгаа юм байна. Үүнээс гадна 2015 он гарсаар цаг агаарын байдал тогтворгүй байсан нь нэгдүгээр сард барилгын салбар удаашрахад нөлөөлсөн болохыг АНУ-ын Төв банкнаас мэдээлжээ.