Samsung-ийн Oculus Rift-тэй хамтран хөгжүүлж байгаа “Gear VR” энэ онд худалдаанд гарах тухай компанийн технологийн албаны захирал Жонн Гармак мэдэгдлээ.
Gear VR төхөөрөмж одоогийн байдлаар хөгжүүлэгч нарт зориулсан хувилбар нь худалдаанд гарчихсан байгаа бол энэ оны сүүлээр хэрэглэгч нарт зориулсан хувилбар гарах нь.
Харин төхөөрөмж худалдаанд гарахаас өмнө Oculus-ын программ хангамж, хэрэглэгчдийн хүсэл, шаардлагад нийцэх тоглоом, контент агуулах цахим дэлгүүр бэлэн болох ёстой. Хэдхэн хоногийн өмнө Samsung Galaxy S6 утсаа танилцуулсан бол үүнд тохирсон “Gear VR” төхөөрөмжөө ч танилцуулсан билээ.
Харин гурав дахь загварын, хэрэглэгчдийн гарт хүрэх Gear VR төхөөрөмж нь Samsung-ын оны сүүлээр танилцуулах шинэ утастай хослон ажиллах аж. Хэдийгээр Гармак Samsung-ын танилцуулах болоогүй байгаа шинэ бүтээгдэхүүний талаар ам нээж болохгүй ч мэдээж хэрэг дараагийн Note утсанд зориулсан “Gear VR” хэрэглэгчдийн гарт хүрэх болов уу.