ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт Дотоод хэргийн яамны албан хаагчидтай уулзах үедээ нийгэмд зөрчилдөөн үүсгэх аюул заналаас сэргийлж ажиллахыг даалгалаа.
Тухайлбал улс төрийн зорилготой онц ноцтой хэргүүд дээр онцгойлон анхаарч ажиллахыг цагдаа нарт сануулсан байна.
В.Путин хэлсэн үгэндээ сөрөг хүчний улс төрч Борис Немцовыг нийлслэл хотын төвд хөнөөсөн зэрэг "ичгүүртэй, эмгэнэлтэй" аллагын хэргүүд дахин гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байгааг мөн онцолжээ.
ОХУ-ын “REN TV”-ийн мэдээлснээр Борис Немцовын үхэлд сэжиглэгдсэн хоёр эрэгтэйн зургийг мөрдөгчид олж авсан байна. Гэхдээ тус телевиз ямар нэг зураг гаргаагүй аж. Үүнээс гадна одоогоор ямар нэгэн баривчилгаа хийгдээгүй байгаа талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлжээ.
Борис Немцовыг хөнөөсөн хэрэг гарсны дараа буюу ням гарагт Москва хотноо 50 мянга гаруй хүн эсэргүүцлээ илэрхийлэн жагссан юм.