АХ-ын 93 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав даван Монгол улсын начин цол хүртсэн Н.Адъяабат, Б.Суманчулуун нар допингийн шинжилгээнд “бүдэрсэн”.
Сар шинийн өмнөхөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос допинг хэрэглэсэн нь тогтоогдсон улсын начин Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын наадмын бөхийн барилдаанд тав давсан давааг хүчингүй болгосон тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн аж.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргасны дагуу Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын начин цолыг хураахаар боллоо. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх энэ тухай “Наадмын комиссын хүрээнд энэ асуудлыг хэлэлцэхдээ “Залуу бөхчүүддээ барилдах боломжийг нь үлдээе. Допинг хэрэглэлгүй бэлтгэлээ хийж байгаад дахиад цол авч болох юм” гээд барилдах эрхийг нь хасалгүй, цолыг нь хураахаар шийдвэрээ гаргасан” гэлээ.