Эмэгтэй үндэсний супер лигийн өчигдөрийн /03.04/ эхний тоглолт хүснэгтийн сүүлийг мушгиж байгаа ШУТИС Шаркс болон II байранд бичигдэж байсан Этүгэн SBL Хүлэгүүд багуудын хооронд боллоо.
Сүүлийн гурван ч тоглолтондоо дараалан хожигдол хүлээгээд байсан Шаркс багийн хувьд энэ тоглолт тун чухал байсан юм.
Хоёр багийн тоглолт тун тэнцүүхэн өрнөж IV үеийн цаг дуусхад 4 секунд дутуу байхад Шаркс багийн Б.Болортуяа дундын зайн довтолгоогоо амжилттай болгож 67-66-аар улирлын гурав дахь хожлоо байгуулсан юм.
Тэднээс Б.Болортуяа 26 оноо 5 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн бол Ц.Цэрэнлхам 11 оноо 16 самбар, Б.Баянжаргал 10 оноо 5 самбар авсан байна.
Харин Этүгэн SBL Хүлэгүүдээс төвийн тоглогч, легионер Ashley Prim 17 оноо, Courtney Dunn 11 оноо, А.Ариунтунгалаг 10 оноо тус тус авсан байна.
Ингэснээр хоёр дараалан хожигдол хүлээсэн Этүгэн SBL Хүлэгүүд 6 хожил 4 хожигдолтой хүснэгтийн II байранд хэвээр үлдсэн бол ШУТИС Шаркс 3 хожил 6 хожигдолтой V байранд хэвээр үлдлээ.