Энэ өдрийн хоёр дахь тоглолт өнгөрсөн улирлын аварга SBL Хасын Хүлэгүүд болон Хэнтий Чингис Сити багуудын хооронд болсон.
Хэнтий Чингис Сити багийн хувьд энэ улиралд плей-оффд орохгүй нь тодорхой болсон учир легионер тамирчид нь нутаг буцсан байлаа.
Ингээд тоглолтын эхнээс Хүлэгүүд тоглолтыг илт давамгайлж 126-70-ын харьцаатай хожиж, улирлын 12 дахь хожлоо авсан анхны баг болсон юм.
Хүлэгүүдээс энэ өдөр таван тоглогч 10-аас дээш оноо авсанаас А.Бямбадорж 22, Phil jones 21 оноо 18 самбараар багаа тэргүүлсэн.
Харин Хэнтий Чингис Сити багаас А.Улаанхүү 16 оноо, А.Алтансоёмбо 14 оноо 10 самбар, Б.Батжавхлан 13, Ж.Алтаншагай 10 оноо 6 оновчтой дамжуулалтыг тус тус гүйцэтгэсэн байна.
Ийнхүү SBL Хасын Хүлэгүүд баг үндэсний супер лигийг 12 хожил 7 хожигдолтойгоор хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бол Хэнтий Чингис сити 4 хожил 15 хожигдолтой хүснэгтийн сүүл мушгиж байна. Хүлэгүүд лигийн сүүлчийн тоглолт Сентоза Арслангууд багтай ирэх даваа гарагт хийнэ. Харин Хэнтий Чингис Сити Альянс Тех Харцага багтай сүүлийн тоглолтоо хийнэ.