-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-
Өнөө цагт хакердуулахаас муу зүйл гэж үгүй болжээ. Ялангуяа 100 гаруй сая ам. доллароор хохирсон Sony Pictures-ээс асуугаад үзээрэй. Тэд өнгөрсөн жил тун хүнд байдалд орсныг хэн хүнгүй мэдэж байгаа.
Энэ утас 5,5 инчийн өргөн, нягтрал сайтай дэлгэцтэй болж “Фаблетийн ертөнцөд” шинэ гишүүнээр элсэж байна
Харин “Silent Circle” компанийг үүсгэн байгуулсан, интернетийн аюулгүй байдлын тал дээр домог болсон Фил Циммерманн хакердуулах эрсдэлийг таслан зогсоохыг хүсэж байна. Тэрээр өнгөрсөн онд танилцуулж байсан утасныхаа дараагийн загвар болох хэт өндөр хамгаалалттай гэж тодорхойлсон “Blackphone 2” утсаа танилцууллаа.
“Үндэсний аюулгүй байдлын агентлаг ч халдаж чадахгүй” гэсэн тодотголтой өмнөх загварын сайжруулсан хувилбар нь хамгийн муугаар бодоход үзэмж нь гайхалтай сайжирчээ.
Загварын тухай дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч энэ утас 5,5 инчийн өргөн, нягтрал сайтай дэлгэцтэй болж “Фаблетийн ертөнцөд” шинэ гишүүнээр элсэж байна. Харин техник үзүүлэлтийн тухайд найман цөмт процессор, 3GB RAM-тай аж.
Андроидод суурилсан тусгай PrivatOS гэх үйлдлийн системтэй учир бүх төрлийн Андроид аппликейшн ажиллах юм. Нууцлал бүхий дуудлага хийж, зурвас илгээж болох “Silent Phone”, “Silent Text” зэрэг аппликейшнүүд ч мөн энэ утсанд дагалдаж ирнэ.
Нэг зүйлийг сонирхуулахад Андроид үйлдлийн системтэй утас хэрэглэгч хэн ч гэсэн эдгээр аппликейшнүүдийг “Play Store” дээрээс татан авч, нууцлал бүхий дуудлага хийж, зурвас илгээж болох юм.
Blackphone-2 утасны аюулгүй байдал алдагдаагүй гэдгийг баттай мэдэж байхын тулд компани жижигхэн ч гэсэн алдаа олсон хүнд 128 ам. долларын шагнал амлажээ. Хэрвээ тэр алдаа нь ноцтой байвал өгөх мөнгө нь ч нэмэгдэх юм.
Харин ийм алдааны тухай мэдсэний дараа компани 72 цагийн дотор асуудлыг шийднэ гэжээ. Silent Circle-ийн энэ загвар хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй ч та 648 ам. долларын үнэтэй анхны загварыг авахыг хүсвэл тэдний сайтад зочлоорой.