2014-15 оны Испанийн Эзэн Хааны цомын тэмцээний хагас шигшээд учраа таарсан Барселона хотын Эспаньол болон Баск үндэстний Атлетик Билбао багуудын хариу тоглолт, Барселона хотын Корнелья-Эль Прат цэнгэлдэхэд боллоо.
Сан Мамесд болсон, хоёр багийн эхний тоглолт 1:1 тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд энэ удаад талбайн эзэд илүү давуу талтай байсан боловч тоглолт эхлээд 13 минут өнгөрч байхад Атлетик Билбаогоос довтлогч Адурис тооны харьцааг 1:0 болгосон юм.
Ийнхүү талбай дээрээ хожигдож эхэлсэн Эспаньол илүү довтолгооны тоглолт үзүүлж байсан ч, үр дүнд хүрэхгүй байсаар, эхний хагас өндөрлөхөөс 3 минутын өмнө дахин гоолдон алдан 2:0 харьцаатай хожигдож эхлэв.
Энэ удаад Ираолагийн булангийн цохилтоос дамжуулсан бөмбөгийг хамгаалагч Этчейта гоол болгон, Баскын баг 111 дэх удаагийн Испанийн Эзэн Хааны цомын тэмцээний шигшээ тоглолтод оролцох эрхээ өвөртөлсөн гэхэд болно.
Сүүлийн хагаст талбайн эзэд олон аюултай довтолгоо хийж байсан боловч үр дүнд хүрсэнгүй, хоёр багийн тоглолт үндсэн цагт 2:0 харьцаатай, хоёр тоглолтын нийлбэр дүн 3:1 харьцаатай Атлетик Билбаогийн хожлоор өндөрлөв.
2014-15 оны Испанийн Эзэн Хааны цомын төлөө Барселона болон Атлетик Билбао багууд тоглох бөгөөд шигшээ тоглолт тавдугаар сарын 30-ны өдөр болох юм.
Шигшээд шалгарсан хоёр багийн хувьд цомын тэмцээнд хамгийн олон түрүүлсэн хоёр баг (Барселона 26, Атлетик Билбао 23) бөгөөд мөн хоёул тус бүр 36 удаа шигшээ тоглолтод шалгарч байсан.
Энэ удаад хоёр баг 37 дахь удаагаа цомын шигшээд тоглох бөгөөд Барса хамгийн сүүлд 2012 түрүүлж, 2014 онд шигшээд шалгарч байсан бол Атлетик Билбао хамгийн сүүлд 1984 онд түрүүлж, 2012 онд шигшээд шалгарч байжээ.