Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа эдийн засаг, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран өргөн хүрээнд эрчимтэй хөгжиж байна. Энэхүү харилцааг хөгжүүлэхэд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 03-07-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Польш Улсын Батлан хамгаалах яамны урилгаар ажлын айлчлал хийж байна.
Айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой.
Мөн БНПУ-ын батлан хамгаалах салбарын удирдлагатай уулзалт хийн, хамтын ажиллагааны талаар санал солилцох, тус улсын батлан хамгаалах салбарын аж үйлдвэрүүд, цэргийн анги, салбаруудын үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагааны цаашдын чиг төлөвийг тогтоох, хамтран ажиллах үндсийг тавихад оршиж байгаа юм.
Айлчлал Монгол Улс, БНПУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулснаар эхэлсэн.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд илэн далангүй, бодит, бүтээлчээр хандсан уур амьсгалд, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Талууд өнөө үед дэлхий дахинд аюулгүй байдалтай холбоотой нарийн төвөгтэй өөрчлөлтүүд гарч байгаа гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрч, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсч байгааг харилцан илэрхийлсэн.
Мөн түүнчлэн талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын цэргийн харилцаа идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, хоёр талын цэргийн хамтын ажиллагааны шинэ чиглэл, шинэ хэлбэрийг тасралтгүй эрэлхийлэх, цэргийн бүтээлч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсч байгааг харилцан ярилцсан.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн байдал болон цаашдын төлвийн талаар санал бодлоо солилцож харилцан хэрэгцээтэй мэдээллээ авч, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар шинэ санал, санаачлага дэвшүүлсэн хоёр талын хамтын ажиллагааг шинэ утга агуулга, хэлбэрээр баяжуулсан, улмаар хоёр талын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж хоёр тал дүгнэлээ.