БНХАУ Батлан хамгаалахын салбарын төсвөө энэ онд 10 хувиар нэмэгдүүлэн 144.2 сая болгосон тухай Reuters мэдээллээ.
Батлан хамгаалахын төсвийн нэмэгдлийг Бээжингийн эрх баригчид 2.3 сая цэрэг эрс хүчин зүтгэдэг Ардын Чөлөөлөх Армийн шинэчлэлд зарцуулагдана хэмээн тайлбарлаж байгаа юм. Хятадын цэргийн төсөв өнгөрсөн онд 12.2 хувь буюу 130 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдсэн бөгөөд Батлан хамгаалахын салбартаа хамгийн их хөрөнгө зарцуулдаг Америкийн дараа буюу хоёрт орж байсан билээ.
Ер нь Хятад сүүлийн 20 жилийн хугацаанд цэргийн зардлаа нэмсэн бөгөөд хэвлэл мэдээллээр цацаж байгаа тоо бодит байдлаас хамаагүй бага хэмээн олон улсын шинжээчид үздэг байна.
Үүнээс гадна Хятад тэнгисийн цэргийн эсрэг шумбагч онгоц, байлдааны онгоц, нисэх онгоц тээвээрлэгч усан онгоц зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож байгаа нь газар нутгийн маргаантай орнуудын санааг ихэд зовоож байгаа аж.
Хятад нь Энэтхэг, Филиппин, Вьетнам, Бруней, Малайз, Япон зэрэг 20 гаруй улстай газар нутгийн маргаантай аж. Түүнчлэн буцааж авахыг хамгийн их хүсч байгаа газар нутаг бол мэдээж Тайвань. Тайваныг БНХАУ нь өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг тунхаглаад бусад улстай дипломат харьцаа тогтоох зэрэгт маш эмзэг ханддаг.
Эх сурвалж: Reuters