Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” хувьцаат компани одоогоор олон улсын долоон чиглэлд нислэг үйлдэж байна.
Харин Төрийн Өмчийн Хорооноос тус компанийн Улаанбаатар-Сингапурын чиглэлийн нислэгийг цуцлах шийдвэр гаргаад байна. Ингэснээр лхагва гарагт энэ чиглэлийн сүүлийн рейсээ хийсэн талаар “МИАТ” компани мэдээллээ.
Төрийн Өмчийн Хорооны мэдээлснээр “МИАТ” компани 2014 оны есдүгээр сард Сингапурын нислэгийг эхлүүлснээс хойших таван сарын хугацаанд 3.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Хэдийгээр шинэ зах зээлийн бойжих хугацаа удаан байдаг ч сарын 500-700 сая төгрөгийн алдагдал хүлээж байсан нислэгийг тодорхойгүй хугацаагаар цуцлахаар шийдвэрлэсэн байна.
“МИАТ” компанийн мэдээлснээр нислэгийн чиглэлийг эргэн сэргээсэн тохиолдолд 18 жилийн дараа Сингапурын нислэгт олдсон тавдугаар эрхийг дахин ашиглах боломж байгаа ажээ. Харин бусад алдагдалтай нислэгийн хувьд Улаанбаатар-Берлиний чиглэлээс “МИАТ” компани алдагдал хүлээсэн хэвээр байгаа ч энэ чиглэл нь Европт гарах гарц гэдгээр утгаараа цуцлах боломжгүйд тооцогддог байна.
Харин Азийн зах зээлүүдийг чиглэсэн бусад нислэгийн хувьд Улаанбаатар-Токиогийн чиглэлд Ханеда олон улсын нисэх буудал руу хийх шууд нислэгээ эргэн сэргээх гэж байгаа аж.
Тус компанийн мэдээлснээр ирэх долдугаар сараас эхлэн долоо хоногт хоёр удаагийн давтамжтайгаар энэ чиглэлийн нислэгээ дахин үйлдэх боломжтой болжээ.